“GCC Аcademy”-ийн сургалтад "Багануур" ХК-ийн уурхайчид хамрагдлаа
Голомт Капитал үнэт цаасны компанийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2020 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Эдүгээ 6000 орчим иргэд харилцагчдад хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээгээд байна.
Тэгвэл 2025.02.20-ны өдөр Багануур ХК-ийн уурхайчин хамт олон тус академийн сургалтад хамрагдаж, дотоод болон гадаад арилжаанд хэрхэн оролцох, хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүнүүд зэрэг сэдвийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэгт суралцлаа.
Мөн тус сургалтын үеэр "Багануур" ХК-ийн хамт олон Голомт Капитал ҮЦК-д арилжааны дансаа нээж, хөрөнгө оруулалтын анхны алхмаа эхлүүлсэн байна.
"Багануур" ХК нь 1994 онд МХБ-д бүртгүүлсэн ууган хувьцаат компани бөгөөд 2024 оны санхүүгийн тайлангаар компанийн цэвэр ашиг 1 тэрбум 651 сая төгрөг хүрч, үүнээс 495.5 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар болжээ.
Тус компанийн хувьцааны үнэ 2024.01.01-ний 788 төгрөгөөс 2025.02.12-нд 2400 төгрөг болж 304.6%-иар өсжээ.
“GCC ACADEMY” нь хүссэн хүн бүрд хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, шилдэг хөрөнгө оруулагчдыг бэлтгэж, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилготой бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй явагддаг тул та ч бас бидэнд хандах боломжтой.
МЭДЭЭЛЭЛ АВАХ: 7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй