Prosus Европын хоол хүргэлтийн Just Eat Takeaway-ийг худалдаж авна.
Өмнө нь Delivery Hero AG (ETR:DHER), iFood, Swiggy зэрэг компанид хөрөнгө оруулж байсан Prosus компани нь Just Eat-ийг худалдан авснаар Европын хоол хүргэлтийн салбарын хүчтэй тоглогч болох юм.
Энэхүү хэлцэл нь 2025 он гарсаар Европт хийгдэж буй хамгийн том хэлцлийн нэг болж байна.
Худалдан авалтын нөхцөл
- Prosus компани Just Eat-ийн нэгж хувьцаанд 20.30 еврогийн бэлэн мөнгө санал болгож байгаа нь Just Eat-ийн баасан гарагийн хаалтын үнээс 63.3%-ийн нэмэгдэлтэй (премиум) санал юм.
- Ингэснээр Just Eat Takeaway-ийн нийт үнэлгээ 4.1 тэрбум еврод (4.3 тэрбум ам.доллар) хүрсэн байна.
Хувьцааны хариу үйлдэл
- Тус мэдэгдлийн дараа Just Eat-ийн хувьцаа Амстердамын бирж дээр 53%-иар өссөн бол
- Prosus-ийн хувьцаа ойролцоогоор 7%-иар унасан байна.Prosus компанийн (AS:PRX) хувьцааны уналтыг Citi-ийн шинжээчид таамагласан бөгөөд хоол хүргэлтийн салбарт хийгдсэн өмнөх нэгдэл, сөрөг туршлагууд хөрөнгө оруулагчдын дунд эргэлзээ төрүүлж байгааг дурдсан байна.
Just Eat-ийн удирдлагын байр суурь
- Just Eat-ийн Гүйцэтгэх захирал Jitse Groen "Prosus манай стратегийг бүрэн дэмжиж байгаа нь хоол, хүнсний бүтээгдэхүүн, финтек болон бусад салбарын хөрөнгө оруулалт, өсөлтийг хурдасгахад туслах болно" гэжээ.
Өрсөлдөгч санал тавих боломжтой юу?
- RBC Capital Markets-ийн шинжээчид: "Өрсөлдөгч худалдан авах санал гарах боломжтой ч Prosus нь 60%-ийн премиум үнэ санал болгож байгаа нь учраас давуу талтай байна" гэж дүгнэжээ.
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй