Тунаж үлдсэн цорын ганц ногоон лаа Berkshire Hathaway
Өчигдрийн арилжаагаар зах зээл унахад ганц компанийн хувьцаа л хүчтэй өсөж, өнгөрсөн оны 11 сарын 27-нд тогтоосон бүх цаг үеийн дээд амжилтаа эвдсэн байна.
Тодруулбал, Berkshire Hathaway-ийн A ангиллын хувьцаа 4%-иар өсөж $747,765.75-д хаагдсан бол B ангиллын “Baby Berkshire” хувьцаа 4.2%-иар өсөж $498.97-д хүрэв.
Улмаар компанийн зах зээлийн үнэлгээ $40 тэрбумаар өсөж, $1.08 их наядад хүрснээр Berkshire Hathaway нь Илон Маскийн удирддаг Tesla компанийг гүйцэж АНУ-ын 7 дахь хамгийн үнэтэй олон нийтийн компани болжээ.
Энэхүү өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Berkshire-ийн 4 улирлын тайлангаар 2024 оны үйл ажиллагааны ашиг ($47.4 тэрбум) нь хөрөнгө оруулалтын ашгийг хассан ч өмнөх оноос 27%-иар өссөнтэй холбоотой байв.
Мөн 4-р улирлын үйл ажиллагааны ашиг нь $14.5 тэрбум буюу өнгөрсөн оны мөн үеэс 71% өсжээ.
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй