Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia хаан хэвээр үлдэх үү? 

Nvidia хаан хэвээр үлдэх үү? 

Nvidia хаан хэвээр үлдэх үү? 

Nvidia компанийн маргааш зарлах санхүүгийн тайлан нь зөвхөн тус компанийн хувьд бус бүхэл бүтэн AI салбарын хувьд чухал үйл явдал байх болно.

Хэрэв Nvidia-ийн тайлан муу гарвал AI салбарын хувьцааны үнэ болон зах зээлд тэр чигээр нь нөлөөлж сүүлийн 2 өдөр тохиосон уналтыг үргэлжүүлэхээр байна.  

Тайлангийн хүлээлт ямар байгаа вэ? 

  • Орлого: 38 тэрбум ам.доллар (өнгөрсөн жилээс +72%) 
  • Нэгж хувьцааны ашиг EPS: 0.84 ам.доллар (өнгөрсөн жилээс +62%) 

Хэдийгээр тус компанийн тайлан шинжээчдийн таамаглалыг 18 улирлын 16-д нь давж байсан ч энэ удаад хүлээлт хэт өндөр байгаа учраас гүйцэтгэл хангалтгүй байж магадгүй байна.   

Хөрөнгө оруулагчид тайлангаас юуг анхаарах вэ?  

  • Blackwell чипийн нийлүүлэлт: Эрэлт хангагдаж чадах уу? 
  • Ашгийн хэмжээ: 73-75% орчимд хадгалагдах уу? 
  • Гадаад худалдааны эрсдэл: Хятад дахь борлуулалтад хэрхэн нөлөөлөх вэ? /DeepSeek/  
  • Томоохон AI хөрөнгө оруулагчид: Amazon, Microsoft, Google AI хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх үү? 
  • Дараагийн улирлын төлөв: AI-ийн өсөлт тогтвортой байх уу? 

График 1. Nvidia -гийн тайлан зарлагдсаны дараах хувьцааны гүйцэтгэл  

 

Nvidia орлогын хүлээлтийг ихэвчлэн давж байгаа ч зах зээлийн хариу үйлдэл сүүлийн улирлуудад буурч байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын хэт өндөр хүлээлт болон орлогын өсөлтийн тогтвортой байдалд эргэлзэж түр хугацаанд зах зээл ханасан дүр зургийг илтгэж байна.  

Тайлангийн дараах 3 сонголт  

  1. Хэрэв Nvidia хүлээлтээс давж, ирээдүйн төлөв сайжирвал: Хувьцааны үнэ өсөх ч зарим хөрөнгө оруулагчид ашгаа аваад зарж магадгүй.  
  1. Хэрэв хүлээлтийг зөвхөн хангаж, удирдлагын мэдэгдэл сулхан байвал:  Хувьцааны үнэ тогтворгүй, уналттай байж магадгүй. 
  1. Хэрэв Nvidia хүлээлтэд хүрэхгүй бол: Огцом уналт ажиглагдаж, хөрөнгө оруулагчид эрсдэлийг дахин үнэлнэ. 

AI зах зээл өссөөр байна. Nvidia энэ боломжийг ашиглаж чадах уу? 

  • Amazon, Google, Microsoft компаниуд AI дэд бүтцэд ихээхэн хөрөнгө оруулж байна. 
  • Европын холбоо болон Франц AI-д их хэмжээний хөрөнгө оруулж, АНУ-аас технологийн хараат байдлаа бууруулахыг зорьж байна. 
  • Elon Musk Nvidia-ийн тоног төхөөрөмжид их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. 

Гэвч Blackwell-ийн нийлүүлэлтийн асуудал болон бусад үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн Nvidia-ийн зах зээлд эзлэх байр суурийг сорих болно.  

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.