Крипто зах зээлийн 7 хоногийн тойм
Голомт Капитал ҮЦК нь харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын луужин байх үүргээ эрхэмлэн ажилладаг билээ. Тийм ч учраас мягмар гараг бүрд харилцагчдадаа Крипто зах зээлийн тоймыг бэлтгэн хүргэж байна.
КРИПТО ТОЙМ-ОНЦЛОХ
- Bybit $1.5 тэрбумын халдлагад өртөв: Энэ нь 2024 оны хамгийн том халдлагаас давж, Mt. Gox-ийн алдсан хөрөнгийн хэмжээнээс гурав дахин их хэмжээтэй болсон.
- FTX $1.2 тэрбумын буцаан олголтыг эхлүүлэв: 2025 оны 2-р сараас эхлэн нийт $16 тэрбумын өр барагдуулах үйл явц эхэлсэн нь крипто зах зээлийн сэргэлтийн чухал үйл явдал болж байна.
- Metaplanet Bitcoin хөрөнгөө нэмэв: Тус компани 2,100 BTC хүртэл эзэмшилтэй боллоо.
- Хонконгийн SFC крипто төв болохоор зорьж байна.
БИТКОЙН-BTC
BTC үнэ 90,000-92,000 USDT бүсийн дэмжлэгт хүрсэн. Өмнөх түүхээс харахад энэ түвшин үнийг өсгөж байсан.RSI 29.69 буюу хэт хямдарсан бүсэд байна. Энэ нь богино хугацаанд үнийн өсөлт (rebound) гарах магадлалыг нэмэгдүүлнэ. 90,000 USDT бүс дээрх үнийн хөдөлгөөнийг ажиглах, дэмжлэгээс өсөлт эхлэх эсэхийг баталгаажуулах. 94,000-96,000 бүсээс дээш гарвал зарж нь богино хугацааны арилжаа хийх боломжтой.
ЭФИРИУМ-ETH
ETH үнэ $2,500 орчимд дэмжлэгтэй байгаа ч уг түвшин эвдэгдэх эрсдэлтэй. Хэрэв энэ түвшинг хадгалж чадахгүй бол $2,400 - $2,350 руу унах боломжтой. RSI 27.54 буюу хэт хямдарсан бүсэд орсон.CMF (Chaikin Money Flow) -0.06 буюу зах зээлээс мөнгөн урсгал гарах хандлагатай. ETH сулралтай хэвээр байгаа бөгөөд $2,500 түвшин батлагдахгүй бол доошоо үргэлжлэн унах магадлалтай.
Тойм унших:https://golomtcapital.com/ebook/reviews/c0f8673401ba848564682efe97e682d6.pdf
https://golomtcapital.com/ebook/reviews/274caa96001278d3670136faa3605273.pdf
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй