Хөрөнгө оруулагчид АНУ-д ажилгүйдэл нэмэгдсэнд цочирдсонгүй.
Баасан гарагт нийтлэгдсэн АНУ-ын 2 сарын ажил эрхлэлтийн тайланд 151,000 ажлын байр шинээр бий болсон нь 1 сарын 125,000-аас өндөр байгааг тэмдэглэжээ. Харин ажилгүйдэл 4%-иас 4.1% болж өссөн байна.
АНУ-ын Холбооны Нөөцийн сангийн дарга Жером Пауэлл “Энэхүү мэдээлэл нь АНУ-ын эдийн засгийн төлөв байдлыг бүрхэг болгож байгаа тул бодлогын хүүг бууруулахад яарахгүй” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй