Элон Маск: Би бизнесүүдээ удирдахад маш их хүндрэлүүдтэй тулгарч байна.
- Tesla-ийн хувьцааны огцом уналт
Tesla-ийн хувьцаа Даваа гарагт 15.4%-иар буурч, сүүлийн таван жилийн хамгийн том уналтаа хүлээлээ. Маск АНУ-ын Засгийн газрын Үр ашгийн яамны даргаар томилогдсоноос хойш Tesla-ийн зах зээлийн үнэлгээ 50%-иар буюу $800 тэрбум орчим хямдраад байна. Маск энэ талаар "Урт хугацаандаа зүгээр байх болно" гэж X платформ дээр жиргэсэн ч хөрөнгө оруулагчдын санаа зовнил буурахгүй байна. - DOGE-ийн засгийн газрын хэмнэлтийн төлөвлөгөө
Одоогоор 100 гаруй хүн DOGE-ийн бүрэлдэхүүнд ажиллаж, засгийн газрын бараг бүх агентлагт үүрэг гүйцэтгэж байна. Цаашид энэ тоо 200 хүртэл өсөх боломжтой. Маскын тооцооллоор, DOGE хэрэв зогсоогдохгүй бол $1 их наядын хэмнэлт хийх боломжтой. Тэрбээр "Би засгийн газрыг илүү үр ашигтай болгож, хэт зардал, луйврыг багасгахыг хичээж байна. Одоогийн байдлаар бид өдөрт $4 тэрбумын хэмнэлттэй явж байгаа" гэж онцолсон.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй