Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп Канадад тариф нэмэх төлөвлөгөөгөө гэнэт цуцаллаа

Трамп Канадад тариф нэмэх төлөвлөгөөгөө гэнэт цуцаллаа

Трамп Канадад тариф нэмэх төлөвлөгөөгөө гэнэт цуцаллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын ган, хөнгөн цагааны импортын тарифыг 50% хүртэл нэмэгдүүлэх шийдвэрээ больжээ.

Юунаас болж нэмэх болсон бэ? Гэвэл Онтариогийн АНУ руу экспортлох цахилгааны тарифыг 25%-иар нэмэгдүүлэх шийдвэртэй холбоотой байв. Онтариогийн Ерөнхий сайд Даг Форд АНУ-ын Ерөнхийлөгч Трампын өмнө нь Канадын импортоос 25%-ийн татвар авсан явдалд хариу болгож энэхүү цахилгааны татварыг тогтоосон. Үүнээс болж Трамп хариу мэдэгдэл хийжээ.

Трамп Truth Social платформ дээр тарифыг нэмэгдүүлэх шийдвэрээ албан ёсоор зарлаж, Канадын талаар маргаан дэгдээсэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Канадыг АНУ-ын 51 дэх муж болгон нэгтгэх" тухайгаа дахин дурдсан нь олон нийтийн дунд хүчтэй шүүмжлэл дагууллаа.

Трамп мэдэгдэлдээ "Онтарио муж АНУ руу экспортлох цахилгаанд 25%-ийн татвар ногдуулж буй учир би Худалдааны сайдад Канадын ган, хөнгөн цагааны тарифыг 50% хүртэл нэмэгдүүлэх тушаал өглөө. Энэ нь дэлхийн хамгийн өндөр тариф тогтоодог улсуудын нэг болох Канадын эсрэг авсан арга хэмжээ юм" гэж бичжээ.

Гэсэн ч зөвшилцөлд хүрсэн учраас зургаахан цаг үргэлжилсэн 50 хувийн тарифыг цуцалжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.