Intel компани Лип-Бу Тан-ыг гүйцэтгэх захирлаар томилж, хувьцааны ханш 12%-иар өсөв
Intel компани Лип-Бу Тан-ыг шинэ гүйцэтгэх захирлаар томилжээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн турш хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан тус компанийн сэргэлтийг удирдах зорилготой шийдвэр бөгөөд уг мэдэгдлийн дараа Intel-ийн хувьцааны ханш 12%-иар өссөн байна.
Лип-Бу Тан нь өмнө нь Cadence Design Systems компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ компани нь Intel зэрэг томоохон чип үйлдвэрлэгчдэд ашиглагддаг программ хангамжийг нийлүүлдэг. Тэрээр өнгөрсөн жил өөр бусад үүрэг хариуцлагын улмаас Intel-ийн ТУЗ-өөс гарсан ч одоо эргэн нэгдэж байна.
Тэрбээр өнгөрсөн 12-р сард Патрик Гелсингерийг албан тушаалаас нь чөлөөлсний дараа түр хугацаанд хамтран гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан Дэвид Зинснер болон MJ Холтхаус нарыг залгамжлах юм.
Энэхүү удирдлагын өөрчлөлт нь Intel-ийн хувьд эргэлтийн цэг болох төлөвтэй. Компани нь сүүлийн жилүүдэд борлуулалтын уналт, өсөлттэй байгаа хиймэл оюун ухааны зах зээлд өрсөлдөхөд хүндрэлтэй байгаагаас шалтгаалан зардлаа бууруулах, бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай тулгарсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй