Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп Европын архи болон дарсны бүтээгдэхүүнд 200%-ийн тариф ногдуулахаар сүрдүүлэв

Трамп Европын архи болон дарсны бүтээгдэхүүнд 200%-ийн тариф ногдуулахаар сүрдүүлэв

Трамп Европын архи болон дарсны бүтээгдэхүүнд 200%-ийн тариф ногдуулахаар сүрдүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооноос импортолж буй бүх төрлийн согтууруулах ундаанд 200%-ийн тариф ногдуулах боломжтой гэж мэдэгдлээ. Үүнд Францын дарс, шампанск зэрэг бүтээгдэхүүнүүд багтаж байна.

Тус шийдвэр нь Европын Холбооноос АНУ-ын вискинд 50%-ийн тариф ногдуулсан хариу арга хэмжээ болохыг Трамп тодотгожээ. Тэрбээр Truth Social платформ дээрээ Европын Холбоог "АНУ-ыг хамгийн их мөлжиж, шударга бус татвар, тарифын бодлого хэрэгжүүлдэг байгууллага" хэмээн буруутгасан байна.

Энэхүү мэдэгдэл нь АНУ, Европын Холбооны хооронд худалдааны маргаан улам гүнзгийрч байгаагийн илрэл бөгөөд Европын дарс үйлдвэрлэгчдэд томоохон дарамт болох төлөвтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.