Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Теслагийн хувьцааны уналт үргэлжилсээр...

Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Теслагийн хувьцааны уналт үргэлжилсээр...

Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Теслагийн хувьцааны уналт үргэлжилсээр...

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла (NASDAQ: TSLA) компанийн хувьцааны ханш Ерөнхийлөгч Трампын сонгуулийн дараах оргил үеэс 50%-иар унажээ. Энэ нь тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск криптовалютын DOGE-той холбоотой асуудалд орооцолдсон, борлуулалт удааширсан, мөн Теслагийн дилерүүд дээр эсэргүүцлийн жагсаал нэмэгдсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Одоо тус компани худалдааны маргааны сөрөг үр дагаврыг анхааруулж, харилцан тарифын (reciprocal tariffs) нөлөөлөл түүнд хохирол учруулж болзошгүйг мэдэгдлээ.

АНУ-ын экспортлогчид гадаад улс орнуудын АНУ-ын худалдааны бодлоготой хариу үйлдэл үзүүлэх үед үр дагаврыг илүү их хүлээдэг” гэж Тесла компани 2025 оны 3-р сарын 11-нд АНУ-ын Худалдааны төлөөлөгч (U.S. Trade Representative) Элчин сайд Жамесон Гриерт хандсан захидалдаа дурджээ. “Өмнө нь АНУ-аас хэрэгжүүлсэн худалдааны арга хэмжээнүүд нь шууд хариу үйлдэл дагуулж, тухайн улс орнууд АНУ-аас импортолдог цахилгаан автомашинд нэмэлт тариф ногдуулж байв” гэсэн байна.

Теслагийн үзэж байгаагаар, АНУ-ын худалдааны тусгай тарифын өмнөх бодлогууд нь АНУ-д үйлдвэрлэсэн Теслагийн автомашины үйлдвэрлэлийн өртгийг өсгөж, гадаадад экспортлох үнийг нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь АНУ-ын үйлдвэрлэгчдийг олон улсын өрсөлдөх чадвараа алдах эрсдэлд оруулж байна.

Иймээс АНУ-ын Худалдааны төлөөлөгчийг цаашдын бодлогын төлөвлөлтдөө энэ асуудлыг сайтар харгалзан үзэхийг тус компани уриалжээ.

Дотоодын хангамжийн сүлжээний сул талуудыг онцлов

Мөн Тесла ирээдүйн худалдааны бодлогыг боловсруулахдаа АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлагдмал байдлыг харгалзан үзэх ёстой гэжээ.

“Өмнөх тодорхой санаачилгууд АНУ-д тодорхой салбаруудыг хөгжүүлэхэд дэмжлэг болсон ч нийлүүлэлтийн зарим сүлжээ хараахан бүрэлдэн тогтоогүй хэвээр байна” гэж тус компани тайлбарлажээ. “Цахилгаан автомашин болон лити-ион батарей зэрэг салбарт дотоодын хангамжийг идэвхтэй хөгжүүлж байгаа ч зарим эд анги, бүрэлдэхүүн хэсгүүдийг АНУ дотроосоо нийлүүлэх нь маш хүндрэлтэй, зарим тохиолдолд боломжгүй хэвээр байна” гэж онцолжээ.

Шинэ арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэхийг уриалав

Тесла цааш нь АНУ-ын Худалдааны төлөөлөгчийг худалдааны шударга бус үйлдлүүдийг эсэргүүцэх арга хэмжээг төлөвлөхдөө үе шаттайгаар хэрэгжүүлэхийг бодолцохыг зөвлөжээ.

“АНУ-ын компаниуд шинэ бодлого, зохицуулалтад дасан зохицох, нийлүүлэлтийн сүлжээгээ хамгаалах, шаардлагыг биелүүлэх боломжтой байх ёстой” гэж тус компани мэдэгдэлдээ дурдсан байна.

Теслагийн энэхүү мэдэгдэл нь АНУ-ын худалдааны бодлогоос үүдэлтэй цахилгаан автомашины салбар дахь эдийн засгийн хүндрэл, гадаад зах зээл дэх өрсөлдөх чадварын сулралд анхаарлаа хандуулж буйг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.