Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ньютоны хөрөнгө оруулалтын алдаа: Математикийн суутан яагаад 80% алдсан бэ?

Ньютоны хөрөнгө оруулалтын алдаа: Математикийн суутан яагаад 80% алдсан бэ?

Ньютоны хөрөнгө оруулалтын алдаа: Математикийн суутан яагаад 80% алдсан бэ?

Ньютоны хөрөнгө оруулалтын алдаа: Математикийн суутан яагаад 80% алдсан бэ?

Өнөөдөр бол 3.14 – Пи тооны өдөр! Шинжлэх ухааны суут ухаантнуудын нэг Исаак Ньютон зөвхөн хүндийн хүчний хуулийг нээсэн төдийгүй, зах зээл дээр ч туршлага хуримтлуулсан нэгэн байжээ. Гэвч түүний хөрөнгө оруулалтын түүх олон тооны "0"-тэй дууссан юм… 

Зах зээлийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглаж болох уу?

Ньютон 1720 онд алдарт South Sea Company-ийн хувьцааг худалдаж авч, анхны 20,000 фунтын ашиг (өнөөгийн ханшаар $4 сая) олсон нь төгс тооцоолол мэт харагдаж байв. Гэвч математикчийн ч бодож барахгүй нэгэн зүйл болсон нь FOMO!

Зах зээлийн хөөс хагарахаас өмнө хувьцааны үнэ 800 фунт хүрэхэд тэр тэвчилгүй дахин £26,000 (өнөөгийн ханшаар $7 сая) хөрөнгө оруулжээ.

Гэтэл ердөө хэдхэн сарын дараа South Sea Company-ийн хувьцаа үнэгүйдэж, Ньютон 80%-ийн алдагдал хүлээж, £22,600 буюу өнөөгийн ханшаар $3.1 сая (32 тэрбум төгрөг) алдсан байна!

Сургамж:
Хэт унасан эсвэл хэт хөөрөгдсөн зах зээлд болгоомжтой хандах
Олон талт хөрөнгө оруулалт хийх
Зах зээлийн сэтгэл хөдлөлийн урсгалд хөтлөгдөхгүй байх

Исаак Ньютон хожим нь "Би одон орны хуулийг тооцож чадна, гэхдээ хүмүүсийн галзуурлыг тооцоолж чадахгүй юм байна" гэж хошигносон гэдэг.

Пи тооны өдөрт зориулж нэг ширхэг санхүүгийн томьёо бэлэглэе:

FOMO + Зах зээлийн хөөс = Битгий ав!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.