Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алт анх удаа 3,000 ам.доллар давж, эрэлт огцом өсөв

Алт анх удаа 3,000 ам.доллар давж, эрэлт огцом өсөв

Алт анх удаа 3,000 ам.доллар давж, эрэлт огцом өсөв

Алтны үнэ Баасан гарагийн үдээс хойш анх удаа 3,000 ам.долларыг давлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны дайнууд дэлхийн эдийн засагт савлагаа үүсгэж, хөрөнгө оруулагчдыг аюулгүй хөрөнгө хайхад хүргэсэн нь алтны үнийн өсөлтийг өдөөв.

Алт яагаад алт өсөв?

✔ Хөрөнгийн зах зээл уналттай – Трампын татваруудын нөлөөгөөр олон улсын худалдаа доголдож, хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж байна.
✔ АНУ-ын инфляц намжиж буй шинжтэй – Холбооны Нөөцийн Банк (ФРС) хүүгээ бууруулах магадлал нэмэгдэж, алтны хадгалах зардал багасч байна.
✔ АНУ-ын доллар суларч байна – ICE долларын индекс 103.69 болж 0.14 нэгжээр унав.
✔ Бондын өгөөж тогтвортой – АНУ-ын 2 жилийн бондын өгөөж 4.015%), 10 жилийн бондын өгөөж 4.304% байна.

Алтны үнэ тарифын тодорхой бус байдалтай шууд холбоотой. Эдийн засгийн хямралын магадлал 30%-иас дээш хүрсэн тул зах зээл эрсдэлийг үнэлж байна. Хэдийгээр инфляц удааширч байгаа ч, татварууд нэмэгдсэнээр шинэ инфляцын давлагаа үүсэх магадлалтай. Алтны үнэ түүхэн шинэ дээд түвшинд хүрсэн тул хөрөнгө оруулагчдын анхаарал АНУ-ын худалдааны бодлого, ФРС-ийн шийдвэрүүд, инфляцын чиг хандлага руу чиглэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.