Baidu компани AI өрсөлдөөнд дахин хүч түрэн орж ирлээ
БНХАУ-ын Baidu компани хиймэл оюун ухааны хоёр шинэ загвар танилцуулсан бөгөөд үүний нэг нь DeepSeek-ийн загвартай өрсөлдөхүйц логик сэтгэлгээний чадвартай хэмээн мэдэгдлээ.
Baidu-ийн шинэ ERNIE X1 загвар нь DeepSeek R1-тай адил хүчин чадалтай атлаа хямд өртөгтэй гэдгийг онцолсон бөгөөд илүү сайн ойлгох, төлөвлөх, эргэцүүлэх, хөгжих чадвартай анхны гүн сэтгэлгээний AI хэмээн тодорхойлжээ. Харин ERNIE 4.5 загвар нь сайжруулсан олон төрлийн мэдээлэл боловсруулах чадвартай бөгөөд текст, зураг, видео, аудио зэрэг өгөгдлийг нэгтгэн ойлгож, үүсгэх боломжтой аж.
Baidu өмнө нь ChatGPT-тэй төстэй чатбот гаргасан ч өргөн хэрэглээнд төдийлөн нэвтэрч чадаагүй. Харин DeepSeek-ийн хямд үнэтэй, өндөр хүчин чадалтай загварууд зах зээлд хүч түрэн орж ирснээр Хятадын AI өрсөлдөөн улам эрчимжиж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй