Хятадын "Seven Titans" АНУ-ын "Magnificent Seven"-ийг ардаа орхих уу?
"Аюулыг давж чадсан нь аварга болно" гэж монголчууд ярьдаг. Орчин үеийн эдийн засгийн хамгийн том тулаан АНУ, Хятадын технологийн хүчирхэг компаниудын дунд өрнөж байна.
Société Générale-ийн шинжээчид Tencent, Alibaba, Xiaomi, SMIC, BYD, JD.com, NetEase зэрэг Хятадын тэргүүлэх технологийн компаниудыг "Seven Titans" хэмээн нэрийдэж, тэдний үнэ цэнэ 2024 оны сүүлээс хойш 26%-иар өссөн бол АНУ-ын "Magnificent Seven" 17%-иар уналттай байгааг тэмдэглэжээ.
DeepSeek-ийн шинэ AI загвар хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн зардлыг нурааж, Хятадын технологийн компаниудыг шинэ шатанд гаргаж байна. Өмнө нь зөвхөн АНУ-ын технологийн аваргууд ноёлдог байсан AI-ийн талбар Хятадын гарт шилжих эрсдэлтэй боллоо!
UBS-ийн Хятадын стратегич Meng Lei-ийн үзэж байгаагаар энэ технологийн үсрэлт Хятадын технологийн хувьцааны үнэлгээг урт хугацаанд хязгааргүй өсгөх потенциалтай. Tencent, Alibaba, Xiaomi, SMIC, BYD, JD.com, NetEase гэх "Seven Titans" хөрөнгө оруулагчдын шинэ хайртай тоглогч болох нь цаг хугацааны асуудал!
Технологийн Хөрөнгө Оруулагчдын Шинэ Сонголт
SMIC (+88.3%) – Хятадын хамгийн том хагас дамжуулагч үйлдвэрлэгч, АНУ-ын хоригийн дараа дотоодын зах зээлд давамгайлах болж, Intel-ийг гүйцэж түрүүлэх төлөвтэй.
- Alibaba (+72.2%) – Хятадын цахим худалдааны аварга бөгөөд Taobao, Tmall, Alibaba Cloud зэрэг платформоороо дамжуулан бизнес, дижитал үйлчилгээ үзүүлдэг.
- Xiaomi (+59.9%) – Ухаалаг гар утас, гэр ахуйн ухаалаг төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд EV салбарт амжилттай орж, цахилгаан автомашины шинэ загвар гаргасан.
- BYD (+37.6%) – Дэлхийн тэргүүлэгч цахилгаан автомашин, батерей үйлдвэрлэгч бөгөөд Tesla-тай өрсөлдөж буй Хятадын хүчирхэг тоглогч.
- encent (+28.3%) – Хятадын хамгийн том технологийн компаниудын нэг, WeChat, QQ, Tencent Games зэрэг платформуудаар дамжуулан дижитал үйлчилгээ, видео тоглоомын салбарт ноёрхож байна.
- JD.com (+28.4%) – Хятадын тэргүүлэгч цахим худалдааны компани бөгөөд логистик, финтек, эрүүл мэндийн технологи зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг.
NetEase (+24.2%) – Хятадын видео тоглоомын тэргүүлэгч компани бөгөөд Fantasy Westward Journey, Identity V, Naraka: Bladepoint зэрэг алдартай тоглоомуудыг хөгжүүлж, олон улсын зах зээлд өргөжин тэлж байна.
Өсөлтийг хадгалах хүчин зүйлс:
- "AI Plus Initiative" - Хиймэл оюун ухааныг бүх салбарт нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.
- 1 их наяд юанийн сан - Шинэ инновацын компаниудыг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулж байна.
- Байгалийн баялаг, алтны өсөлт - Алтны үнэ 3,000 ам.доллар хүрсэн нь Хятадын санхүүгийн дархлааг бэхжүүлж байна.
Хөрөнгө оруулагчид Хятад руу буцаж эхэлсэн нь Hang Seng индексийн 23.5%-ийн өсөлтөөс харагдаж байна. Хятадын хувьцаанууд одоог хүртэл үнэлгээний хувьд хямд байгаа тул цаашид өсөх нөөц ихтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй