Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Bank of America, Nvidia компанийн үнэлгээг "Худалдан авах" түвшинд хадгаллаа

Bank of America, Nvidia компанийн үнэлгээг

Bank of America, Nvidia компанийн үнэлгээг "Худалдан авах" түвшинд хадгаллаа

Bank of America-аас дэлхий дахинд геополитикийн эрсдэл байгаа хэдий ч Nvidia-ийн урт хугацааны өсөлтөд итгэлтэй байна. Тиймээс "Худалдан авах" зөвлөмжөө баталгаажууллаа.

Шалтгаан нь:

  • Экспортын хязгаарлалтын нөлөө хязгаарлагдмал: АНУ-ын Засгийн газраас хиймэл оюун ухааны чипийн экспортод хязгаарлалт тогтоосон. Энэ нь Nvidia-д тодорхой хэмжээний эрсдэл учруулах ч  BofA нөлөөллийг нь хэтрүүлж үнэлэхгүй байна.
  • Үнэлгээний давуу тал: Nvidia-ийн 2026 оны үнэ-ашгийн харьцаа (PE ratio) нь өсөлтийн хувилбарт 20x, бууралтын хувилбарт 26x байх төлөвтэй байгаа нь тус компанийн түүхэн дундаж 36x PE харьцаанаас хамаагүй доогуур байна. Энэ нь Nvidia-ийн хувьцааг хямд үнэтэй гэж үзэх үндэслэл болж байна.
  • Өрсөлдөх чадвар: Nvidia нь ижил төстэй компаниудаасаа илүү хурдан өсөлттэй бизнес загвартай. Энэ нь тус компанийг зах зээл дээр илүү үнэ цэнтэй болгож байгаа юм.
  • Хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгч: Nvidia нь хиймэл оюун ухаан (AI), өндөр хүчин чадалтай тооцоолох технологийн салбарыг тэргүүлж байгаа нь ирээдүйд өсөх боломжийг хангаж байна.

Эрсдэлүүд:

  • Хятадын зах зээл Nvidia-ийн орлогын 10%-ийг бүрдүүлдэг. Экспортын хязгаарлалт нь борлуулалтыг 0-10% хүртэл бууруулах магадлалтай.
  • Гэсэн ч BofA энэ нөлөөллийг АНУ-ын том компаниудын хиймэл оюун ухааны эрэлт нэмэгдэх учраас нөхөгдөх боломжтой гэж үзэж байна.

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.