Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

HSBC банк Tesla-ийн хувьцааны үнийг $165-аас $130 болгов.

HSBC банк Tesla-ийн хувьцааны үнийг $165-аас $130 болгов.

HSBC банк Tesla-ийн хувьцааны үнийг $165-аас $130 болгов.

HSBC нь Tesla (NASDAQ: TSLA)-ийн суурь үзүүлэлтүүд муудсан, цахилгаан автомашины (EV) зах зээлд өрсөлдөөн ширүүссэн тул хувьцааны зорилтот үнийг $165-аас $130 болгож, “Бууруулах” (Reduce) үнэлгээгээ хадгалжээ.

Энэ нь 2025.03.26-ны хаалтын ханш $272.06-тай харьцуулахад 50%-ийн уналтын эрсдэл байгааг илтгэж байна.

Tesla-ийн суурь үзүүлэлтүүд дарамтад байна

HSBC-ээс тус компанийн 2022 оны 12 сард эхлүүлсэн үнэ бууруулах стратеги нь Европын флит худалдан авагчдыг (шинэ автомашины зах зээлийн 60%-ийг бүрдүүлдэг) холдуулсан гэж дүгнэв.

Мөн хуучирсан загварууд, хязгаарлагдмал жолоодлогын туслах функцүүд нь Хятад дахь борлуулалтад нь саад болж байна.

2023 оны 4 улиралд танилцуулсан шинэчлэгдсэн Model 3 нь түр хугацаанд борлуулалт өсгөсөн ч тогтвортой байсангүй. Харин Model Y-ийн шинэчилсэн хувилбар нь тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэх ч урт хугацаанд үргэлжлэхээргүй байна гэж үзжээ.

Тиймээс 2025 оны 1-р улиралд Tesla-д хүндхэн нөхцөлд байх төлөвтэй байна.

HSBC-ийн тооцооллоор 2025 оны 1-р улиралд Tesla-ийн нийлүүлэлт ойролцоогоор 385,000 байх магадлалтай нь Visible Alpha-ийн төсөөллөөс 4%-иар доогуур байгаа юм.

Хэрэв шинэ Model Y-гийн нөлөө байхгүй бол нийлүүлэлт 343,000 нэгж хүртэл буурах эрсдэлтэй байна.

HSBC-ийн тайланд Tesla-ийн урт хугацааны амлалтууд, ялангуяа автономит жолоодлогын технологи нь эргэлзээ дагуулж буйг дурджээ.  Тус компани энэхүү технологийг үнэ цэнийн гол эх үүсвэр гэж байгаа ч, HSBC-ийн шинжээчид бодитой хэрэгжих хугацаа хэдэн жилээр хойшлох магадлалтай гэж үзэж байна.

HSBC-ээс дүгнэснээр, Tesla-ийн зогсонги өсөлт, үнэлгээний түрэмгий бодлого нь ашигт нь дарамт үзүүлнэ. Харин шинэ цахилгаан автомашины загварууд нэвтрүүлэх, хиймэл оюун ухаан зэрэг технологийн чиглэлд зах зээлийн эерэг хандлага нэмэгдсэн тохиолдолд ашиг нь өсөх боломжтой гэжээ.

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.