Хадгаламжийн даатгалын корпорацийн 230 сая, Төрийн банкны 50 сая ам.долларыг валютын нөөцөд бүртгэнэ
Сангийн сайд Б.Жавхлан валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын эх үүсвэрүүдийг дайчлах шийдвэрүүдийг танилцууллаа.
Засгийн газар Хадгаламжийн даатгалын корпорацад буй 230 сая ам.доллар, Төрийн банкны 50 сая ам.долларыг мөнгөжүүлэн нөөцөд шилжүүлэхээр болжээ.
Түүнчлэн Төв банк 1.8 тэрбум ам.долларын алт барьцаалан гадаад валют татах боломжтой гэж үзэж байна. Хоёр долоо хоногийн дотор 300 сая, сарын дотор нийт 530 сая ам.долларыг нөөцөд нэмэхээр төлөвлөжээ.
Мөн уул уурхайн томоохон экспортлогчид энэ онд 500 сая ам.долларын нэмэлт экспорт хийхээр ажиллаж байгаа нь валютын урсгалыг нэмэгдүүлэх чухал эх үүсвэр болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй