Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын эдийн засгийн эерэг хандлага муудаж байна

АНУ-ын эдийн засгийн эерэг хандлага муудаж байна

АНУ-ын эдийн засгийн эерэг хандлага муудаж байна

Мичиганы их сургуулийн хамгийн сүүлийн үед хийсэн судалгаагаар АНУ-ын эдийн засгийн төлөв байдалд иргэдийн итгэл улам суларч байгааг харууллаа. 2024 оны 3р сард хэрэглэгчдийн итгэлийн индекс 57 нэгж болж, 2 долоо хоногийн өмнө зарласан нэгжээс 57,9  нэгжээс доошилсон бөгөөд энэ нь 2022 оны 11-р сараас хойш хамгийн бага үзүүлэлт юм.

  • Хэрэглэгчдийн эдийн засгийн хүлээлтийг илэрхийлдэг индекс 52.6 нэгж болж, өмнөх 54.2 нэгжээс буурсан нь ирээдүйн төлөв байдалд итгэх итгэл улам дордсоныг илтгэнэ.
  • Энэхүү бууралт нь инфляцийн дарамт, ажлын байрны төлөв байдлын талаарх санаа зовнилоос үүдэлтэй.

Судалгаагаар хэрэглэгчдийн гуравны хоёр  нь ирэх жил ажилгүйдэл өснө гэж үзэж байгаа нь 2009 оноос хойших хамгийн өндөр түвшин болжээ.

Мичиганы их сургуулийн судалгааны төвийн захирал Жоанн Хсу: "Сүүлийн жилүүдэд иргэдийн орлого тогтвортой өсөж, ажлын байр олноор бий болсноор хүмүүс худалдан авалт хийхдээ санаа зовохгүй болсон. Харин одоо энэ байдал өөрчлөгдөж байгаа нь эдийн засаг хүндэрч магадгүй гэсэн дохио юм."

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.