Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ
2025 оны 3-р сарын 31– Алтны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч, нэг унц нь 3,097.36 ам.доллар боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын худалдааны бодлого инфляцийг өдөөж, дэлхийн худалдааны зөрчлийг гүнзгийрүүлэх эрсдэлтэй гэж үзсэн хөрөнгө оруулагчид алтанд хөрөнгөө байршуулж, эрсдэлээс хамгаалж байна.
Гол хүчин зүйлс
- Трампын "Хариу тарифаар хамгаалах өдөр" (Liberation Day) болох 4-р сарын 2-нд АНУ дэлхийн томоохон худалдааны түншүүддээ харилцан хариу тариф тогтоохоо мэдэгдсэн. Энэ нь худалдааны зөрчлийг хурцатгаж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэн инфляцийг өдөөх магадлалтай гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байна.
- ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины үйл ажиллагаанд дургүйцсэн Трамп Оросын нефть худалдан авагчдад 25%-50%-ийн хоёрдогч тариф ногдуулна гэж мэдэгдсэн. Энэ нь Оросын нефтийн экспортыг хязгаарлаж, дэлхийн эрчим хүчний зах зээлд нөлөөлж болзошгүй.
- Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн талаар тохиролцоонд хүрэхгүй бол тус улсад агаарын цохилт өгөх, хоёрдогч тариф ногдуулах талаар анхааруулга өгсөн.
- ХНС энэ онд бодлогын хүүг 2 удаа буюу 0.5 хувиар бууруулахаа мэдэгдсэн. 2025 оны 6-р сараас бууруулж эхэлнэ.
Мөн Төв банкнуудын алтны худалдан авалт сүүлийн 3 жилд 1,000 тонноос дээш гарсан бөгөөд цаашдаа ч энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Алтны ханш 3100, 3150, 3300 гэсэн бүсүүд дээр ойрын хугацаанд хүрнэ гэж таамаглаж байна. Үүний зэрэгцээ Goldman Sachs 2025 оны алтны таамаглалыг 3300 болгож нэмэгдүүлсэн.
Алт уламжлал ёсоор инфляц, улс төрийн эрсдэлээс хамгаалах хэрэгсэл гэж тооцогддог тул хөрөнгө оруулагчид АНУ-ын тарифын бодлого, геополитикийн хурцадмал байдалд хариу үйлдэл үзүүлэн алт худалдан авч байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй