S&P 500 хаашаа чиглэх вэ?
Зах зээл яагаад унаж байна вэ?
Трампын засаг захиргаа өмнө нь зарласан хэд хэдэн тарифыг Лхагва гарагт хэрэгжүүлж эхлэх гэж байна. Үүнийг тэрбээр "Чөлөөлөх өдөр" хэмээн нэрлэж, АНУ-д үйлдвэрлэгдээгүй бүх автомашинд 25%-ийн татвар ногдуулах журам оруулсан. Үүнээс гадна, 4-р сарын 2-нд АНУ-ын экспортод татвар ногдуулдаг орнуудад хариу тариф тогтоох төлөвлөгөөгөө танилцуулах гэж буй нь зах зээлийг улам бүр тогтворгүй болгож байна.
S&P 500 хаашаа чиглэх вэ
Түүхэн өгөгдөлд тулгуурлавал, S&P 500 индекс өмнө нь томоохон уналт хийхдээ 200 өдрийн дундажаас доош орж, ихэвчлэн 10%–25% хооронд унаж ирсэн байдаг. Одоогийн нөхцөл байдал ч үүнтэй төстэй явцтай байна. Харин техникийн үүднээс харвал 5,250–5,500 бүс нь зах зээлийн өмнөх дэмжлэгийн түвшин бөгөөд энэ бүсэд үнэ тогтворжих магадлал өндөр байна.
Хэрвээ үнэ 5,250–5,500 хүрвэл
Энэ бүсэд хүрвэл, хөрөнгө оруулагчдын хувьд боломжийн худалдан авалтын түвшин болж магадгүй. Учир нь АНУ-ын Төвбанк 6–9-р сарын хооронд мөнгөний зөөлөн бодлого баримталж хүүгээ буулгах төлөвтэй байна. Энэ нь хөрөнгийн зах зээлд эерэг дохио өгч, үнэ өсөх нөхцлийг бүрдүүлж болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй