Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

JPMorgan: “ Хятадын хувьцааг авах цаг ирлээ”

JPMorgan: “ Хятадын хувьцааг авах цаг ирлээ”

JPMorgan: “ Хятадын хувьцааг авах цаг ирлээ”

Шалтгаан:

Хятадын жижиглэн худалдааны өсөлт 2015-2019 онуудад дунджаар 9.7% байсан нь 2023 онд 3.5% хүртэл буурсан

Үүнтэй холбоотой 2023-2024 онуудад зарим хэрэглээний салбарын хувьцаануудыг JPMorgan хөрөнгө оруулахад тохиромжгүй ангилалд багтаасан юм.

Харин одоогийн байдлаар хувьцаануудыг overweight” буюу хөрөнгө оруулахад тохиромжтой ангилалд багтаажээ.

JPMorgan-ы шинжээчдийн дүгнэж байгаагаар: Хятадын хэрэглээний мөчлөг тогтворжиж эхэлж байгаа нь алтнаас бусад худалдан авалтууд цар тахлын үеийнхээс доогуур байгаа нь Хятадын компаниудын хэрэглээний худалдан авалт бага зэрэг өссөнөөс харагдаж байна.

JPMorgan-ы санал болгосон хувьцаанууд:

Anta Sports - жижиглэн худалдааны үзүүлэлтүүд хүлээлтээс сайн гарсан, 

Mengniu – засгийн газрын төрөлтийн хувийг нэмэгдүүлэхтэй холбоотой татаасаас ашиг хүртэх боломжтой, 

China Resources Beer – шар айрагны борлуулалт 20% өссөн, 

TaI Education – одоог хүртэл алдагдалтай ажиллаж байгаа ч AI-д суурилсан боловсролын тоног төхөөрөмжүүдийн борлуулалт өссөнөөр өндөр маржинтай ажиллаж хүлээлттэй байгаа.

2022 оны огцом уналтаас хойш хэрэглэгчдийн итгэл тогтворжсон ч 2018-2021 онуудын дунджаас 30 пунктээр доогуур хэвээр байна. Hang-Seng индекс уналттай байгааг үл хагалзан хөрөнгө оруулагчдын Хятадын хувьцаанд хөрөнгө оруулах сонирхол 2021 оноос хойш дээд цэгтээ хүрсэн байна. JPMorgan-ны хэлж буйгаар тэд MSCI China Index-ийн таамаглаа өсгөж, 80HKD-д буюу өмнөх түвшнээсээ 6%-иар дээшлүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.