Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

"ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК – 2024 ОНД ӨНДӨР АШИГТАЙ, БОЛОМЖИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ КОМПАНИЙН ЖИШЭЭ БОЛЖ БАЙНА

"ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК – 2024 ОНД ӨНДӨР АШИГТАЙ, БОЛОМЖИЙН ҮНЭЛГЭЭТЭЙ КОМПАНИЙН ЖИШЭЭ БОЛЖ БАЙНА

Тус компанийн 14.9 хувийн эзэмшил 6.0 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь нийт үнэлгээг 40.3 тэрбум төгрөгөөр тооцох үндэслэл болсон ч, албан ёсны зах зээлийн үнэлгээ 38.6 тэрбум төгрөгөөр бүртгэгдэж байна.

2024 онд “Инновэйшн Инвестмент” ХК нийт 26.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 10.03 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Нэгж хувьцаанд ногдох ашиг 54.2 төгрөг хүрсэн бөгөөд энэ үзүүлэлт дээр үндэслэн тооцвол компанийн P/E харьцаа 3.85 байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татахуйц хямд үнэлгээтэйг илтгэнэ. Энэ нь ижил салбарын компаниудтай харьцуулахад давуу тал болж байгаа юм. Эх сурвалж: МХБ, Marketinfo

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.