Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

“GC-БОНДЫН СУПЕРМАРКЕТ” НЭЭГДЛЭЭ

“GC-БОНДЫН СУПЕРМАРКЕТ” НЭЭГДЛЭЭ

“GC-БОНДЫН СУПЕРМАРКЕТ” НЭЭГДЛЭЭ

 

Жирийн супермаркет нь олон төрлийн бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжийг олгодог ч дийлэнхдээ үргүй зардал болсон худалдан авалт хийдэг учраас тэнд мөнгө “ҮРЭГДДЭГ”

Харин “GC-Бондын супермаркет” нь олон төрлийн бондын бүтээгдэхүүн санал болгохоос гадна “НЭГ” өдөрт ч хүү тооцдог учраас тэнд мөнгө “ӨСДӨГ”-өөрөө давуу талтай юм.

Мөн жилийн эцэс болон улирал бүрд бодогддог хүүгээрээ дахин хөрөнгө оруулан мөнгөө ӨСГӨХ боломжийг олгодог билээ.

Тиймээс жирийн супермаркетад “ҮНЭ” хямд байх нь чухал бол “GC-Бондын супермаркет”-д “ХҮҮ” өндөр байх нь худалдан авагчдад өгөөжтэй юм.

Мэдээж таныг өөрт хамгийн ойр, сайн мэддэг, өсөх ирээдүйтэй салбарын бондоо худалдан авахыг бондын зөвлөхүүд зөвлөж байна.

Та жирийн супермаркетаас худалдан авалт хийхдээ өөр дэлгүүрт яг адилхан бараа ямар үнэтэй байгааг харьцуулан хардаг бизээ.

Тэгвэл “GC-Бондын супермаркет”-аас бонд худалдан авах гэж байгаа бол бонд нь бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс ямар давуу талтайг харах нь зүйтэй юм.

Эдүгээ Монгол Улсад бодлогын хүү 12%-тай байгаа бол бондын хүү дунджаар 20%, төгрөгийн хадгаламжийн хүү 13.2% байна. 

Он гарснаас хойш төгрөг нь ам.долларын эсрэг 1.4% суларсан буюу таны худалдан авах чадвар энэ хэрээр буурчээ.Харин Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 5.7-7.1%, компанийн бондын өгөөж 7.3-10.6%-тай байна.Өөрөөр хэлбэл, долларын бондын өгөөж нь долларын ханшийн өсөлтөөс давсан учраас таны хөрөнгө бүрэн хамгаалагдах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.