Азийн зах зээлүүд 10%-иар унаж, Хятадын CSI 300 5%-иар суларлаа - Худалдааны дайн дэлхийн зах зээлийг донсолгов
2025 оны 4-р сарын 7-ны өглөө - Азийн хөрөнгийн зах зээлүүд уналтад орж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шинэ тарифууд, Хятадын хариу арга хэмжээнээс үүдэлтэй худалдааны дайны болзошгүй эрсдэл дэлхийн хөрөнгө оруулагчдыг цочроолоо.
Хамгийн их уналт Хонгконгт
- Hang Seng индекс 9.56%-иар (2,177.45 оноогоор) уналаа — сүүлийн хэдэн жилийн хамгийн хүчтэй уналт.
- Хятадын CSI 300 индекс 4.82%-иар унасан бол
- Шанхайгийн Композит индекс 5.86%-иар унаж, 3,146.32-д хүрэв.
Япон: Nikkei 225 6.38%-иар уналаа
- Nikkei 225 2,138.28 оноогоор (6.33%) унаж, 18 сарын хамгийн доод түвшинд хүрлээ.
- TOPIX индекс мөн 6.52%-иар унасан.
- Фьючерс зах зээл circuit breaker буюу автоматаар зогсоох механизмаар түр зогсов.
Солонгос
- Kospi 4.26%-иар, Kosdaq 3.52%-иар унав.
- Австралийн ASX 200 4.45%-иар унаж, сүүлийн дээд цэгээсээ 11%-иар унаснаар “залруулгын бүсэд” (correction territory) орсон байна
АНУ-ын газрын тос 60 доллароос доош орлоо
- WTI газрын тосны үнэ 3%-иар унаж, $59.74 болсон нь 2021 оны 4-р сараас хойших хамгийн доод түвшин боллоо.
Трампын засаг захиргааны эдийн засгийн зөвлөхүүд “тариф инфляци эсвэл уналт үүсгэхгүй” гэж мэдэгдэж, ямар ч нөхцөлд худалдааны бодлогоо үргэлжлүүлэхээ илэрхийлсэн нь зах зээлд итгэл алдагдуулав.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй