Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп Хятадад дахин +50% тариф тогтоохоор сүрдүүллээ.

Трамп Хятадад дахин +50% тариф тогтоохоор сүрдүүллээ.

Трамп Хятадад дахин +50% тариф тогтоохоор сүрдүүллээ.

Ерөнхийлөгч Трамп Хятадад нэмж тариф ногдуулахаа анхааруулсан бөгөөд АНУ-ын шинэ тарифын бодлого энэ Лхагва гарагт бүрэн хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн зах зээл улам уруудсаар байна.

Трамп өөрийн бичсэн нийтлэлдээ: “Хэрэв Хятад улс өөрсдийн удаан хугацаанд үргэлжилсэн худалдааны зөрчлүүд дээр нэмээд тавьсан 34%-ийн нэмэлт татвараа 2025 оны 4 дүгээр сарын 8-ны дотор буцаан татаагүй тохиолдолд АНУ 4 дүгээр сарын 9-нөөс эхлэн Хятадад 50%-ийн НЭМЭЛТ тариф ногдуулна. Мөн Хятадын зүгээс бидэнтэй уулзах хүсэлт гаргасан хэлэлцээрүүдийг бүгдийг зогсооно! Харин уулзалт хүссэн бусад орнуудтай хэлэлцээрүүд яаралтай эхэлнэ” гэж мэдэгдсэн байна.

Мөн Трамп тарифын бодлогын гол шалтгаан нь худалдааны алдагдал гэдгийг дахин онцолж: “Би дэлхийн өнцөг булан бүрийн олон удирдагчтай ярилцсан.Би тэдэнд ‘Бид танай оронтой алдагдалтай худалдаа хийхгүй’ гэж хэлсэн.Миний хувьд алдагдал бол ялагдал. Бид ашигтай гарах эсвэл хамгийн муугаар бодоход тэнцвэртэй байдалд хүрнэ” хэмээжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.