Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ Хятадын газрын тос хадгалах байгууламжийг хоригт оруулав

АНУ Хятадын газрын тос хадгалах байгууламжийг хоригт оруулав

АНУ Хятадын газрын тос хадгалах байгууламжийг хоригт оруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны газрын тосны худалдааны сүлжээг чиглэсэн шинэ хориг арга хэмжээ зарлалаа. Энэ удаад Хятадын Жөүшань дахь “Guangsha Zhoushan Energy Group”-ийн газрын тос хадгалах байгууламжийг Ирантай холбоотой гэх үндэслэлээр хоригт хамруулжээ. Тус байгууламж нь Иранаас ирсэн түүхий тосыг олон удаа хүлээн авч, Хятадын “teapot” хэмээх бие даасан жижиг үйлдвэрт дамжуулж байсан гэж үзжээ.

Сангийн сайд Скотт Бессент мэдэгдэхдээ, АНУ Ираны газрын тосны экспортын бүх сүлжээг таслан зогсоохыг зорьж байгааг онцолжээ.

Хоригт багтсан байгууллагуудын АНУ дахь хөрөнгө царцаагдаж, Америкчууд тэдэнтэй бизнес хийх эрхгүй болно. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар, энэ удаагийн хориг Ираны газрын тосны худалдаанд хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ. Жинхэнэ дарамт учруулахыг хүсвэл Хятадын банкууд эсвэл даатгалын байгууллагуудыг онилох хэрэгтэй гэж тэд зөвлөжээ.

Хятад улс АНУ-ын хоригийг хууль бус, нэг талыг барьсан гэж үздэг бөгөөд Ирантай юаниар төлбөр хийдэг зуучлагчийн сүлжээгээр дамжуулан арилжаа хийдэг тул АНУ-ын хоригийг үл зөвшөөрдөг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.