Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Goldman Sachs алтны үнийн таамгаа дахин өсгөж, 2025 оны эцэс гэхэд унц нь $3,700-д хүрнэ гэж үзэв

Goldman Sachs алтны үнийн таамгаа дахин өсгөж, 2025 оны эцэс гэхэд унц нь $3,700-д хүрнэ гэж үзэв

Goldman Sachs алтны үнийн таамгаа дахин өсгөж, 2025 оны эцэс гэхэд унц нь $3,700-д хүрнэ гэж үзэв

2025 оны 4-р сарын 12-нд Goldman Sachs банк 3 дахь удаагаа алтны жилийн эцсийн үнийн таамгаа шинэчлэн өсгөж, энэ удаад хамгийн өндөр дүн буюу унц нь $3,700 болж өснө хэмээн мэдэгдлээ. Тус банк энэ шийдвэрээ дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал, зах зээлийн савлагаа, мөн төв банкуудын эрэлт нэмэгдэж буйтай холбон тайлбарласан байна.

Goldman өмнө нь 2-р сард алтны үнийг анх $3,100 болгон өсгөж, дараа нь 3-р сард $3,300 болгож ахиулсан. Харин энэ удаагийн өсөлт нь өмнөхөөс +12%-иар илүү, хамгийн түргэн өсгөлт боллоо.

4-р сарын 2-ны өдрийн өндөр тарифын зарлалуудын дараах зах зээлийн огцом уналтын үеэр, алт ч гэсэн 5% хүртэл унасан ч энэ нь бусад хөрөнгийн ангиллын алдагдлыг нөхөхөд ашиглагдсан байжээ. Гэсэн ч хямралын үеэрх хөрөнгө оруулагчдын болгоомжлол, алттай холбоотой ETF-д хийгдсэн урсгалууд үнийг эргэн өсөхөд түлхэц болсон байна.

Одоогийн байдлаар алт өмнөх бүх уналтаа нөхөж, шинэ дээд түвшинд буюу унц нь $3,245 хүрээд байна. Энэ нь 2025 онд алтны үнэ 24% гаруй өссөн гэсэн үг бөгөөд оны хамгийн сайн үзүүлэлттэй хөрөнгө болж хувирчээ.

Үүний зэрэгцээ, Швейцарийн UBS банк мөн 2025 оны алтны таамгаа $3,200-аас $3,500 болгон өсгөсөн. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.