Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

SEC-н шинэ дарга Паул Аткинс

SEC-н  шинэ дарга Паул Аткинс

SEC-н шинэ дарга Паул Аткинс

2025 оны 4-р сарын 9-нд АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны (SEC) шинэ даргаар Паул Аткинс томилогдлоо. Түүнийг Ерөнхийлөгч Дональд Трамп нэр дэвшүүлж, баталсан юм. Энэ нь криптовалютын салбарт шинэ чиг хандлага эхлэх дохио хэмээн олон хүн хүлээн авч байна.

Паул Аткинс гэж хэн бэ?

Паул Аткинс нь санхүүгийн зохицуулалтын салбарт олон жилийн туршлагатай, 2002–2008 онд SEC-ийн комиссар хийж байсан эрхэм. Тэрээр зах зээлийг дэндүү их хянахын эсрэг байр суурьтай, инновацийг дэмжигч хандлагаараа танигдсан. Аткинс нь “Patomak Global Partners” гэх санхүү, зохицуулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани үүсгэн байгуулсан бөгөөд системийг гүнзгий мэддэг ч хэт дүрэм журмыг шүтдэггүй гэж үнэлэгддэг.

Томилгооны учир, ач холбогдол

Аткинсыг SEC даргаар томилсон нь крипто нийгэмд итгэл найдвар төрүүлээд байна. Түүнийг илүү тодорхой дүрэм журамтай, уян хатан, хамтын ажиллагаанд суурилсан зохицуулалт бий болгоно хэмээн найдаж байна. Цаашид:

  • Токен, DeFi, стейблкойн зэрэгт тодорхой ангилал, журам гарч болзошгүй
  • Хуулийн маргаан багасаж, илүү харилцан ойлголцсон зохицуулалт бий болох боломжтой
  • "Эхлээд хэрэгжүүлээд, дараа нь асуу" гэсэн Генслерийн хандлагыг халж, "хамтдаа дүрэм зохиоё" гэсэн зарчим хүчээ авах хүлээлттэй.

Паул Аткинсын томилгоо нь АНУ-ын криптовалютын салбарт зохицуулалтын шинэ эринийг эхлүүлж болзошгүй бөгөөд “үндэстний эсрэг биш, хамтран хөгжих” замыг сонгосон гэж салбарынхан харж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.