ТРАМП АМ.ДОЛЛАРЫН НОЁРХЛООС ХАМААРАЛГҮЙ ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХЭЭР ТЭМҮҮЛЖ БАЙНА.
Дэлхийн II дайны хүнд жилүүдэд, эдийн засгийн сүйрэлд орсон дэлхийн орнууд 1944 онд нэгэн шинэ тогтолцоог санаачилсан нь Бреттон Вүүдсийн систем байв. Энэхүү гэрээгээр Английн фунтыг халж, АНУ-ын доллар нь дэлхийн нөөц валют болж, дэлхийн арилжааны гол хэлбэрт орсон юм.
80 жилийн турш долларын энэ байр суурь Америкт хүч өгсөн. Гэвч энэ нь гадаад худалдааны алдагдал, өрийн хэт өсөлт, дотоод үйлдвэрлэлийн уналт зэргийг ч дагуулжээ. Түүхч, эдийн засагчдын дунд энэ бүхнийг “Triffin-ийн парадокс” хэмээн нэрлэдэг: дэлхий доллар шаарддаг тул Америк байнга алдагдалтай худалдаа хийж, их өр тавих шаардлагатай болдог.
Трамп яагаад энэ системийг өөрчлөх гээд байна вэ?
Түүний зорилго юу вэ?
- Худалдааны алдагдлыг зогсоох.
- Гадаадын бараанд өндөр тариф тавих
- Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих - Цэргийн тусламжийг багасгаж, бусдаар төлбөр хийлгэх.
- Америк “дэлхийг хамгаалагч” биш гэж тунхагласан
- НАТО, ДХБ-аас гарахыг ч ярьсан - Гадаад тусламжийг танах, өрийг бууруулах.
-USAID-ийг зогсоож
-Холбооны төсвийг танаж эхэлсэн
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй