Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia супер компьютерын үйлдвэртэй болно

Nvidia супер компьютерын үйлдвэртэй болно

Nvidia супер компьютерын үйлдвэртэй болно

Nvidia (NASDAQ:NVDA) компани Даваа гарагт мэдэгдэл хийж, АНУ-д анх удаа хиймэл оюун ухааны супер компьютер үйлдвэрлэх үйлдвэрүүдийг түншүүдтэйгээ хамтран зохион бүтээж, барьж эхэлж байгаагаа зарлалаа. Nvidia нь Аризона мужид “Blackwell” хиймэл оюуны чипүүдийг үйлдвэрлэх, турших зориулалттай 1 сая квадрат фут талбай бүхий байгууламжтай болж, Техас мужид супер компьютерын үйлдвэрүүдийг барьж эхэлснээ онцолсон байна. Blackwell чипийн үйлдвэрлэл нь Phoenix дахь TSMC-ийн үйлдвэрт эхэлсэн бол, супер компьютерын үйлдвэрүүдийг Foxconn (SS:601138)-той хамтран Хьюстонд, Wistron-той хамтран Далласт барьж байгаа бөгөөд 12-15 сарын дотор Техасын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр төлөвлөжээ. Савлагаа, туршилтын үйл ажиллагаанд зориулж Nvidia нь Amkor (NASDAQ:AMKR) болон SPIL компанитай Аризона мужид хамтран ажиллаж байгаа юм. Компанийн хэлснээр хиймэл оюуны чип, суперкомпьютерын нийлүүлэлтийн сүлжээ нь хамгийн дэвшилтэт үйлдвэрлэл, савлагаа, туршилтын технологийг шаарддаг. “Ирэх дөрвөн жилийн хугацаанд NVIDIA нь TSMC, Foxconn, Wistron, Amkor болон SPIL-тэй түншлэн АНУ-д хагас их наяд ам.долларын үнэтэй хиймэл оюуны дэд бүтцийг үйлдвэрлэхээр төлөвлөж байна” хэмээн компани мэдэгдлээ. Эдгээр дэлхийн тэргүүлэх компаниуд Nvidia-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бизнесээ тэлж, нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлж байна. Тэдний AI супер компьютерууд нь “хиймэл оюуны үйлдвэрүүд” буюу AI-д зориулсан шинэ үеийн дата төвүүдийн үндсэн суурь нь болох юм. Ирэх жилүүдэд хэдэн арван гигаватт хүчин чадалтай AI үйлдвэрүүд байгуулагдах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь дотооддоо үйлдвэрлэгдэх замаар хэдэн зуун мянган ажлын байр бий болгож, олон их наяд ам.долларын эдийн засгийн үр өгөөж авчрах хүлээлттэй байна. NVIDIA компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Женсен Хуанг “Дэлхийн хиймэл оюуны дэд бүтцийн хөдөлгүүрүүдийг анх удаа АНУ-д бүтээж байна. Америкт үйлдвэрлэл нэвтрүүлэх нь хиймэл оюуны чип, супер компьютерын эрэлт нэмэгдэж байгааг хангах, нийлүүлэлтийн сүлжээг бататгах, уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд тусална” гэж мэдэгдэв.

Мөн Nvidia нь эдгээр байгууламжийг зохион бүтээж, ажиллуулахдаа өөрийн AI технологийг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд NVIDIA Omniverse платформ дээрх “дижитал ихэр” загварчлал болон NVIDIA Isaac GR00T робот технологийг ашиглана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.