АХБ:Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.6%-иар өснө
Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны 2025 оны 4-р сард гаргасан тайланд дурдсанаар, Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.9%-ийн өсөлт үзүүлсэн бол 2025 онд 6.6%, 2026 онд 5.9%-ийн өсөлттэй байх төлөвтэй байна.
Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, тэр дундаа Оюу толгойн зэсийн олборлолт, үйлчилгээний салбарын тэлэлт голлон нөлөөлөхөөр байгаа бол 2023–2024 онд хүндхэн байдалд байсан хөдөө аж ахуйн салбар энэ оноос аажмаар сэргэж эхэлнэ.
АХБ-ны ахлах эдийн засагч Эдуард Фэйберийн хэлснээр:
“Уул уурхай, үйлчилгээний өсөлт нь хөдөө аж ахуйн агшилтыг нөхсөн. Цаашид уул уурхай эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр үлдэж, дотоодын эрэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн сэргэлт нэмэлт дэмжлэг үзүүлнэ.”
Гэсэн хэдий ч эдийн засаг нүүрсний экспорт болон түүхий эдийн зах зээлээс өндөр хамааралтай хэвээр байгаа нь гол эрсдэл гэж анхааруулжээ.
Инфляц 2025 онд эрчим хүчний үнийн өсөлт, төсвийн тэлэлт зэргээс шалтгаалан 9.1% хүрч өсөхөөр байгаа бол 2026 онд 7.0% болж буурах төлөвтэй.
Экспорт нэмэгдэх ч, импортын хэмжээ өндөр хэвээр үлдэнэ. Иймээс бараа бүтээгдэхүүний худалдаа ашигтай байх ч, үйлчилгээний тэнцэл болон орлогын гадагшлах урсгалаас үүдэн урсгал данс алдагдалтай байх төлөвтэй.
Төсөөлөлд сөргөөр нөлөөлж болзошгүй гол эрсдлүүд нь:
- Түүхий эдийн үнийн уналт
- Нүүрсний эрэлтийн бууралт
- Байгаль цаг уурын эрсдэлүүд
- Инфляц өндөр хэвээр үргэлжилбэл мөнгөний бодлогын чангаруулалт
Харин зэсийн олборлолт хүлээлтээс илүү хурдацтай өсвөл эдийн засгийн төлөв сайжрах боломжтой гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй