Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Монгол Улсын экспорт 17.5 хувиар буурлаа

Монгол Улсын экспорт 17.5 хувиар буурлаа

Монгол Улсын экспорт 17.5 хувиар буурлаа

2025 оны эхний гурван сард Монгол Улс 128 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 5.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларыг бүрдүүлж, гадаад худалдааны тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарлаа. Хэдийгээр гадаад худалдаа ашигтай гарсан ч экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.5% буюу 637.5 сая ам.доллараар буурсан байна. Энэ нь нүүрс, алт, хонь, ямааны мах, төмрийн хүдэр, боловсруулаагүй газрын тосны экспорт багассантай холбоотой. Харин зэс, цайр, жоншны хүдэр, баяжмалын экспорт өссөн нь бууралтыг тодорхой хэмжээнд нөхсөн үзүүлэлт болжээ.

Экспортын бүтэц дэх нийт орлогын 96 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт металл, гоёлын зүйлсийн борлуулалт бүрдүүлж байна.

Импортын хэмжээ энэ хугацаанд 5.5%-аар нэмэгдсэн бөгөөд өсөлтийн гол шалтгаан нь суудлын автомашин болон дизель түлшний импортын өсөлт байв. Эдгээр хоёр бүтээгдэхүүн нийт импортын 74.5 хувийг бүрдүүлж, импортын бүтцэд ноёрхож байна.

Хэдийгээр нүүрсний экспорт 882.8 сая ам.доллараар буурсан ч, зэсийн хүдэр ба баяжмалын экспорт 291.8 сая ам.доллараар өссөн нь гадаад худалдааны ашигт эерэг нөлөө үзүүлсэн. Оюу толгой ХХК-ийн гүний уурхайн олборлолт 2025 онд өмнөх оноос 50 хувиар нэмэгдэж, зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимжсэн нь уг өсөлтөд шууд нөлөөлсөн байна. Мөн тус уурхай өнгөрсөн онд 124 дэх хүдэр буулгуурын тэсэлгээ хийж, үйл ажиллагаагаа тэлсээр байгаа нь экспортын гол түүчээ болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.