Канад зарим үйлдвэрлэлийн салбарт АНУ-ын эсрэг хариу тарифын хөнгөлөлт үзүүлнэ
Канадын Сангийн яамнаас мягмар гарагт мэдэгдсэнээр, тодорхой салбарын дотоодын автомашин үйлдвэрлэгчид болон үйлдвэрлэгч компаниудад тодорхой нөхцөл хангасан тохиолдолд АНУ-ын эсрэг ногдуулсан хариу тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.
Канад улс Ерөнхийлөгч Дональд Трампын ган, хөнгөн цагаан, автомашин болон сэлбэг хэрэгслийн импортод ногдуулсан тарифын хариуд АНУ-ын эсрэг хэд хэдэн хариу тариф хэрэгжүүлсэн. Гэвч зарим салбарын холбоод болон компаниуд эдгээр хариу арга хэмжээ нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзэж байна.
АНУ болон Канадын хооронд өрнөсөн худалдааны дайны нөлөө аль хэдийн мэдрэгдэж эхэлсэн бөгөөд зарим Канадын компаниуд ажлын байраа цомхотгож, борлуулалт болон ашиг орлого буурахаар байгаа тухай мэдэгдэж байгаа юм.
Мөн Сангийн яамнаас хийсэн мэдэгдэлд дурдсанаар, Канадын үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэр, хүнс, ундааны сав баглаа боодол зэрэг салбарт ашиглагддаг АНУ-аас импортлодог бараа бүтээгдэхүүнд зургаан сарын хугацаатай хөнгөлөлт үзүүлэх юм. Энэ хөнгөлөлт нь мөн нийтийн эрүүл мэнд, эрүүл мэндийн үйлчилгээ, олон нийтийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн АНУ-аас импортолж буй бараа бүтээгдэхүүнд мөн адил хамаарах юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй