Монголын Хөрөнгийн Биржийн 2025 оны I улирлын санхүүгийн үр дүн
Монголын Хөрөнгийн Бирж (МХБ) 2025 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцууллаа. Тайлангаас харахад, 2024 оны мөн үетэй харьцуулахад ашиг орлогын хувьд бууралттай гарсан ч зарим үзүүлэлтүүд нь хөрөнгө оруулагчдад сонирхол татахуйц байж болох талаар доорх дүгнэлтийг хийж болно.
Ашиг 13%-иар буурч, 6.35 тэрбум төгрөгт хүрэв
2024 оны эхний улиралд 7.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан бол энэ оны эхний 3 сард цэвэр ашиг 13%-иар буурч, 6.35 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь зах зээлийн идэвхжил суларсантай шууд холбоотой гэж үзэж болно.
Арилжааны шимтгэлийн орлого 2.4 дахин буурч, 1.55 тэрбум төгрөг болов
Хөрөнгийн биржийн гол орлогын нэг болох арилжааны шимтгэл 2025 оны I улиралд 1.55 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 дахин буюу эрс буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь арилжааны идэвх буурч, хувьцаа болон бусад үнэт цаасны эргэлт сул байсныг илтгэж байна.
Үнэт цаасны арилжааны дүн 2 дахин буурав
2024 оны эхний улиралд нийт арилжааны дүн 166.8 тэрбум төгрөг байсан бол 2025 оны эхний улиралд энэ тоо 83.4 тэрбум төгрөг болж, 2 дахин буурсан байна. Зах зээлд оролцогчдын хүлээлт, хөрөнгө оруулагчдын идэвхжил багассаныг энэ үзүүлэлт илэрхийлж байна.
P/E харьцаа 2.43 – боломжит үнэлгээ юу?
Өчигдрийн арилжааны хаалтын ханшаар тооцоход МХБ-ийн P/E буюу үнэ-ашгийн харьцаа ердөө 2.43 байна. Энэ нь олон улсын жишигтэй харьцуулахад маш хямд үнэлгээтэй гэж үзэгдэж байгаа бөгөөд урт хугацааны хөрөнгө оруулагчдын хувьд боломж байж болох юм.
Мөн тус тайлангаас харахад МХБ-ийн өөрийн хөрөнгийн хэмжээ 63.79 тэрбум төгрөгт хүрч буурсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй