Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Netflix компани 1-р улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа

Netflix компани 1-р улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа

Netflix компани 1-р улирлын санхүүгийн үр дүнгээ танилцууллаа

Netflix компани нэгдүгээр улирлын санхүүгийн үр дүнгээ танилцуулж, Уолл Стритийн таамаглалыг давлаа.
Үнийн өсөлт болон зар сурталчилгаа агуулсан үйлчилгээний эрэлт нэмэгдсэн нь стримингийн компанийн үзүүлэлтийг сайжруулахад голлон нөлөөлжээ. Netflix (NASDAQ: NFLX) компанийн хувьцаа санхүүгийн тайлангийн дараах арилжаагаар 3%-иар өсөв.

Netflix нэгж хувьцаанд 6.61 ам.долларын ашиг олсон нь Уолл Стритийн 5.69 ам.долларын таамгийг давсан байна.
Орлого нь 13%-иар өсч 10.54 тэрбум ам.доллар болж, мөн таамагласан 10.5 тэрбум ам.доллараас давжээ. Үйл ажиллагааны ашиг 27%-иар өсч 3.35 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Хоёрдугаар улирлын төлөвлөгөө:

Netflix 15%-ийн орлогын өсөлт хүлээж байгаа бөгөөд энэ нь саяхан хийсэн үнийн өөрчлөлт болон гишүүнчлэл, зар сурталчилгааны орлогын тасралтгүй өсөлтөд тулгуурласан байна. Үйл ажиллагааны ашгийн маржин 33% хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 6 нэгж хувиар сайжрах төлөвтэй. Мөн хоёрдугаар улирлын нэгж хувьцаанд ноогдох ашгийг 7.03 ам.доллар байхаар төсөөлж байгаа нь зах зээлийн 6.24 ам.долларын таамгаас давж байна.
Орлогын хувьд 11.04 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байгаа нь 10.9 тэрбум ам.долларын зах зээлийн таамгаас өндөр байна.

Ирээдүйн төлөв:

Netflix 2025 оны орлогоо 43.5-44.5 тэрбум ам.доллар байхаар урьдчилан таамагласан төлөвлөгөөгөө дахин баталлаа. Мөн 2025 онд 29%-ийн үйл ажиллагааны ашгийн маржинд хүрэх зорилтоо хадгалж байна.
Уолл Стрит энэ жилийн орлогыг 44.3 тэрбум ам.доллар гэж таамаглаж байсан.

Netflix нэгдүгээр улиралд 3.7 сая ширхэг хувьцаа 3.5 тэрбум ам.доллараар эргэн худалдан авсан бөгөөд энэ нь нэг улиралд хийсэн хамгийн их хэмжээний худалдан авалт болжээ.

Түүнчлэн тус компани өдгөө 50 гаруй оронд контент үйлдвэрлэж байгаагаа мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.