Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ж.Пауэлл:"Зах зээл унах нь хэвийн зүйл"

Ж.Пауэлл:

Ж.Пауэлл:"Зах зээл унах нь хэвийн зүйл"

АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн өдрүүдэд огцом унаж, ялангуяа технологийн хувьцаа хүчтэй савлаж байна. Nvidia гэхэд л 7%-иар унасан бол Nasdaq индекс 3%-иар буурчээ.

Энэ үед хүмүүс "Фед оролцох уу?" гэж асууж эхэлсэн. Харин Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэлл маш шулуухан хариулсан нь:

"Зах зээлийн уналт бол хэвийн зүйл. Бид оролцохгүй." хэмээжээ.

Түүний хэлснээр бол, зах зээл өөрөө үйл явдлуудыг боловсруулж, хүлээлтэд нийцүүлэн зохицож байгаа бөгөөд Фед зах зээлийн богино хугацааны хэлбэлзэлд хариу үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.

Үндсэн санаа:

  • Зах зээл унах нь аймшиг биш.
  • Фед аврахгүй.
  • Хөрөнгө оруулагч бүр илүү хариуцлагатай, бодлоготой байх шаардлагатай болсон.

Фед-ийн дарга Жером Пауэлл хэлэхдээ, тарифын нэмэгдэл (жишээ нь, Трампын тавьж буй гаалийн татварууд) нь эдийн засагт бидний төсөөлснөөс илүү хүчтэй цохилт өгөх эрсдэлтэй гэж анхааруулсан. "Ингэснээр бид инфляцийн эсрэг тэмцэх үү, эсвэл ажилгүйдлийг багасгах уу гэдэг хүнд сонголтын өмнө үлдэж болзошгүй." Гэж тэр мэдэгджээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп үүнд хурцаар хариу өгч, Фед-ийн даргыг хүүг аль болох хурдан бууруулах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Тэрээр:

"Пауэлл үргэлж оройтож, буруу шийдвэр гаргадаг. Түүнийг огцруулах өдөр хэзээ ирэх бол?" гэж ширүүн мэдэгдэв.

Трамп өмнө нь ч олон удаа Жером Пауэллийг хүүг хурдан бууруулахгүй байгааг шүүмжилж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.