Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Аж үйлдвэрийн салбар эхний улиралд 17 хувиар өслөө

Аж үйлдвэрийн салбар эхний улиралд 17 хувиар өслөө

Аж үйлдвэрийн салбар эхний улиралд 17 хувиар өслөө

2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 7.9 их наяд төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1 их наяд төгрөгөөр буюу 17.0 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Ийнхүү огцом өсөхөд уул уурхай, олборлолтын салбар 857.6 тэрбум төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар 169.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 2025 оны эхний улиралд 5.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 857.6 тэрбум төгрөгөөр буюу 18.6 хувиар өссөн байна. Үүнд металлын хүдэр олборлолт 614.0 тэрбум төгрөгөөр, чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 234.4 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2025 оны эхний улиралд 11.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буюу 9.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ бууралтад уул уурхай, олборлолтын салбарын борлуулалт 1.5 их наяд төгрөгөөр буурсан нь голлох нөлөө үзүүлсэн байна.

Экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг эрдэс бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор тээвэрлэлтийн өртгийг бууруулах, мөн Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Бичигт боомтуудаар яаралтай гаргах шаардлагатай эрдэс бүтээгдэхүүнийг оновчтой эрэмбэлэн, хугацаа алдалгүй хил нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.