АНУ-ын MP Materials Хятадад Газрын ховор элемент нийлүүлэхээ зогсоов
2025 оны 4-р сарын 17-нд MP Materials компани АНУ-ын цорын ганц газрын ховор элементийн уурхай болох Mountain Pass уурхайгаас олборлосон баяжмалаа Хятад руу экспортлохоо зогсоосноо мэдэгдэв. Учир нь Бээжин АНУ-ын тарифын хариуд импортын татварыг 125% болгон нэмэгдүүлсэн байна. Энэ нь компанийн орлогын гол эх үүсвэрийг тасалдуулж, хувьцааны үнэ нь даруй 5%-иар унажээ.
MP Materials нь өмнө нь олборлосон баяжмалаа Хятадын Shenghe Resources компанид "take or pay" гэрээгээр нийлүүлдэг байсан ба энэхүү түнш нь тэдний 4 дэх том хувьцаа эзэмшигч юм. 2024 онд компанийн нийт орлогын 70% нь энэ баяжмалын борлуулалтаас бүрдсэн байна. Харин одоо баяжмалынхаа бараг талыг АНУ-д (Калифорнид) боловсруулж, Хятадаас гадуурх зах зээлд борлуулж эхлээд байгаа ажээ.
MP компани мөн Техас мужид соронзон материалын үйлдвэр байгуулах ажил эхлүүлээд байгаа бөгөөд АНУ-ын ашигт малтмалын боловсруулах чадамжийг нэмэгдүүлэх Засгийн газрын дэмжлэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Мөн өдөр MP-ийн өрсөлдөгч компаниудын хувьцааны ханш ч мөн унасан бөгөөд:
- USA Rare Earth -10%
- NioCorp -25%
- Ucore -15%
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй