Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ОХУ-ын ЭЗЯ 2025 оны Брент тосны таамгийг 17% буурууллаа

ОХУ-ын ЭЗЯ 2025 оны Брент тосны таамгийг 17% буурууллаа

ОХУ-ын ЭЗЯ 2025 оны Брент тосны таамгийг 17% буурууллаа

2025 оны Брент төрлийн газрын тосны дундаж үнийн таамгийг ОХУ-ын Эдийн засгийн яам өмнөх таамаглалтайгаа харьцуулахад 17%-иар бууруулж, баррель тутамд 68 ам.доллар байхаар тооцсон талаар Interfax агентлаг мэдээлэв. Энэ нь 2024 оны 9-р сард тооцоолж байсан 81.7 ам.доллараас бага дүн юм.

Мөн Оросын гол экспортын төрлийн нефть болох Urals-ын үнийг 56 ам.доллар гэж таамаглаж байгаа нь улсын 2025 оны төсвийн үндсэнд байсан 69.7 ам.доллараас нэлээд доогуур үзүүлэлт болж байна.

Urals нефтийн үнэ нь улсын төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг учраас маш чухал.

Зах зээлийн нөхцөл байдлын тайлбар:

  • Urals-ын үнэ 2023 оноос хойш хамгийн бага түвшинд хүрч, 4-р сарын эхээр баррель нь 53 ам.доллар болж унажээ.
  • Оросын Төв банк мөн дэлхийн газрын тосны эрэлт буурснаар ирэх жилүүдэд үнэ хүлээлтээс бага байх эрсдэл байгааг анхааруулсан.

Гадаад орчны тухай байр суурь:

  • Дональд Трампын гадаад худалдааны дайн нь дэлхийн эдийн засагт том хямрал үүсгэхгүй гэж үзэж байна.
  • Дэлхийн эдийн засгийн өсөлт 2% орчим байх төлөвтэй хэмээн үзжээ.
  • "Дэлхий зөвхөн АНУ-аар хязгаарлагдахгүй, урсгалууд өөр чиглэл рүү шилжинэ" гэж яамны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.