Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ХЯТАД АНУ-Г ДАГАСАН УЛСУУДАД ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРУУЛЛАА

ХЯТАД АНУ-Г ДАГАСАН УЛСУУДАД ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРУУЛЛАА

ХЯТАД АНУ-Г ДАГАСАН УЛСУУДАД ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРУУЛЛАА

2025 оны 4-р сарын 21-нд Хятадын Худалдааны яамнаас мэдэгдэл гаргаж, АНУ-ын шахалтаар Бээжингийн эрх ашигт харш хэлэлцээрт орсон аливаа улс оронд хатуу хариу арга хэмжээ авна гэдгээ анхаарууллаа. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампын захиргаа Хятадын бараанд тарифыг 145 хувьд хүргэж, бусад оронд 90 хоногийн хугацаатай түр хугацаанд татварын нэмэгдлийг хойшлуулсны дараах алхам юм. Хариуд нь Хятад улс АНУ-ын бараанд 125 хувийн татвар оноож, стратегийн ашигт малтмалын экспортод хязгаарлалт тогтоон, хэд хэдэн жижиг АНУ-ын компанийг хар жагсаалтад оруулжээ.

Хятадын тал олон улсын худалдаа “ширэнгийн хууль”-д шилжиж болзошгүйг сануулж, АНУ-ыг тарифаар дарамталж, дээрэнгүй үйлдэл хийж байна гэж буруутгав. Ерөнхийлөгч Си Жиньпин Вьетнам, Малайз, Камбожид хийсэн айлчлалын үеэр “тариф, дээрэнгүй үзлийн эсрэг хамтран ажиллахыг” уриалсан байна. Харин шинжээчид Хятад, АНУ-ын хооронд ойрын хугацаанд хэлэлцээр хийх магадлал бага гэж үзэж байна. Хятад мөн АНУ-ын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад албан ёсоор гомдол гаргаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.