Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ЯПОН: БОДЛОГЫН ХҮҮ БУУРЧ, ИЕН СУЛРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА.

ЯПОН: БОДЛОГЫН ХҮҮ БУУРЧ, ИЕН СУЛРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА.

ЯПОН: БОДЛОГЫН ХҮҮ БУУРЧ, ИЕН СУЛРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА.

Японы инфляц нэмэгдэж, эдийн засаг саарах нөхцөл бүрдсэн нь дунд хугацаанд бодлогын хүүг бууруулж, иений ханшийг хэт өндөрт барихгүй байх нөхцлийг бүрдүүллээ

2025 оны 3-р сард Японы инфляц 3.6 хувь, үндсэн инфляц 3.2 хувьд хүрч, төв банкны 2 хувийн зорилтыг 36 сар дараалан давсан хэвээр байна. Үнийн өсөлтийн гол шалтгаан нь хүнсний бараа, ялангуяа цагаан будаа 92.5 хувиар өссөнөөс үүдэлтэй. Мөн түүхий эд болон хөдөлмөрийн зардал нэмэгдсэн нь нөлөөлсөн. Тухайлбал, дундаж цалин жилийн дүнгээр 3.6 хувиар өсөж, компаниуд зардлаа бүтээгдэхүүний үнэд шингээхэд хүргэжээ.

Ийнхүү инфляц өндөр байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хэрэгжүүлж буй шинэ тарифууд Японы экспортод сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй байна. Oxford Economics байгууллагын шинэчилсэн таамгаар Японы эдийн засгийн өсөлт 2025 онд 0.8%, 2026 онд 0.2% байх төлөвтэй байна. Ийм нөхцөлд Японы Төв банк хүүг нэмэгдүүлэх шийдвэрээ хойшлуулах магадлал нэмэгдэж, мөнгөний бодлогын тодорхой бус байдал өндөр хэвээр байна.

Ойрын хугацаанд иен богино хугацаанд түр зуур чангарч болох ч, хэрвээ Төв банк хүүг нэмэгдүүлэхгүй бол дунгас хугацаанд сулрах хандлага давамгайлах магадлалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.