БИТКОЙНЫ ҮНЭ 2 ӨДРИЙН ДОТОР 8% ӨСЛӨӨ
Биткойн үнэ дахин 90,000 ам.долларын түвшинг давж, 3-р сараас хойш анх удаа энэхүү түвшнийг давлаа. Үүнд хувьцааны зах зээлд үргэлжилж буй тогтворгүй байдал болон ам.долларын сулралтай холбоотой байна.
Ингэснээр сүүлийн 2 өдрийн нийт өсөлт нь 8%-иас давжээ. Өмнө нь ханш 91,754.28 ам.долларт хүрсэн нь гуравдугаар сарын 6-наас хойших хамгийн өндөр түвшин юм. Биткойн одоогоор дөрөвдүгээр сарын доод түвшнээсээ 23% өсөөд байна.
Энэ долоо хоногийн огцом өсөлт нь даваа гарагт АНУ-ын хувьцааны зах зээл дахин уналтад орсон үед тохиосон. Учир нь Дональд Трамп Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэллд дарамт шахалт үзүүлж, хүүг нэн даруй бууруулахыг шаардсан бөгөөд, Пауэллыг 2026 оны 5-р сард дуусах хугацаанаас нь өмнө хууль ёсоор огцруулах боломжтой эсэхийг Трампын засаг захиргаа судалж эхэлсэн байна.
АНУ-ын биткойны спот үнийг дагадаг ETF-үүд даваа гарагт 381.4 сая ам.долларын цэвэр орлого татсан нь 1-р сарын 30-наас хойших хамгийн өндөр нэг өдрийн урсгал байв (тэр өдөр 588.2 сая ам.доллар орж ирж байсан).
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй