ОНЦЛОХ НИЙТЛЭЛ:ДОТООДЫН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧИД ОДОО ХУВЬЦАА АВАХ НЬ ТОХИРОМЖТОЙ ЮУ?
Монголын Хөрөнгийн бирж дээр нийт 166 компанийн хувьцаа өнөөдрийн байдлаар арилжаалагдаж байна. Мэдээж ТОП-20 индекст багтах компаниудын хувьцаа хамгийн өндөр арилжааны идэвхтэй арилжаалагддаг. Үүнээс 2024 оны цэвэр ашгаасаа 46 компани ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн. Ногдол ашгийн бүртгэлийн өдрүүд өнгөрсөн долоо хоногт дуусч компаниудын хувьцааны үнэлгээ яг одоо хүчтэй унасан буюу бага үнэлтгээтэй байна.
График: Ногдол ашгийн өгөөж өндөр компаниуд
ТОП-20 индекст багтах компаниудын ногдол ашгийн дундаж өгөөж 8.2% байгаа ба дунджаас дээгүүр ногдол ашгийн өгөөжтэй компаниудад санхүүгийн салбарын компаниуд багтаж байна. Мэдээж хэрэг ногдол ашгийн өгөөж өндөр байх нь хувьцааг эзэмшсэнээр хүртэх ашгийг нэмэгдүүлдэг бөгөөд хувьцааны ханшид ч эерэгээр нөлөөлдөг.
Дотоодын хувьцаат компанид хөрөнгө оруулахын тулд юун түрүүнд
-
Ногдол ашгийн өгөөж
-
Үнэ-ашгийн харьцааг харах нь чухал
Дотоодын компаниуд 2024 оны цэвэр ашгаасаа нийт 1.1 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь 2022 оноос хойш 7 дахин ихэссэн үзүүлэлт болж байгаа юм. Цаашдаа ч энэ хэмжээ ихсэх төлөвтэй байгаа ба дотоодын компаниудад хөрөнгө оруулалтын хийхдээ ногдол ашиг тогтмол тараадаг компанийг сонгох нь зүйтэй.
Тэгвэл хамгийн өндөр ногдол ашгийн өгөөж болон үнэ-ашгийн харьцаатай компаниудыг тооцоолж үзье.
График: Хамгийн өндөр ногдол ашгийн өгөөж болон P/E харьцаа
Дээрх шар бүсэд хувьцааны үнэ нь хамгийн багаар үнэлэгдсэн компаниуд харагдаж байгаа бөгөөд худалдаж авахад хамгийн тохиромжтой юм. Мөн ногдол ашгийн өгөөж хамгийн өндөр байгаа учраас ТОП-20 индексээс дээрх 8 компанийн хувьцааг сонгох нь зүйтэй.
Харин банкнуудаас Хаан болон Төрийн банк хамгийн өндөр ногдол ашгийн өгөөжтэй байгаа бол Голомт банкны хувьцаа хамгийн үнэ ашгийн харьцаатай буюу худалдаж авахад үнэ нь хямд байна.
Тэгвэл дотоодын хувьцааны багцдаа санхүүгийн салбарын компаниудаас оруулбал зохистой ба Голомт, Хаан, Төрийн банкны хувьцааг сонгох хэрэгтэй. Банкнуудын дундаж P/E харьцаа болох 3.46 -аас дээрх 3 банк бага байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй