Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АМ.ДОЛЛАР ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД СҮҮЛИЙН 3 ЖИЛД ХАМГИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

АМ.ДОЛЛАР ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД СҮҮЛИЙН 3 ЖИЛД ХАМГИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

АМ.ДОЛЛАР ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД СҮҮЛИЙН 3 ЖИЛД ХАМГИЙН ДООД ТҮВШИНД ХҮРЛЭЭ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн дарга Жером Пауэллыг олон нийтэд шүүмжилснээр зах зээлийн итгэл буурч, ам.доллар сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. 

Ам.долларын ханшийг харуулдаг ICE индекс 97.92 болж, 2022 оноос хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн байна. Энэ нь Трамп дахин ерөнхийлөгч болсноос хойш доллар тогтмол сулрах болсон бөгөөд хамгийн сүүлд дэлхийн улсуудад тэгш тариф тогтоосноор уналт улам хурдсав. 

Эдийн засгийн судлаач Кришна Гухагийн хэлснээр, урт хугацааны бондын хүү өсөж байгаа ч доллар суларч буй нь гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-аас мөнгөө татаж байгааг харуулж байна хэмээжээ.

Европын евро, Японы иен, Швейцарийн франк зэрэг валютууд долларын эсрэг өсч байна. Ер нь ам.доллар дэлхийн гол нөөц валют хэвээр байгаа ч одоо АНУ-ын эдийн засгийн бодлогын эргэлзээ, улс төрийн дарамт нь хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.