ТРАМП ЗАХ ЗЭЭЛД АМЬСГАА АВАХ БОЛОМЖ ӨГСӨН ҮҮ ?
Сүүлийн хэдэн долоо хоногийн уналтын дараа хөрөнгийн зах зээлд бага зэрэг амсхийх боломж гарч ирлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлүүд нь хөрөнгө оруулагчдын хоёр том айдас болох Хятадын эсрэг өндөр тарифууд болон Холбооны Нөөцийн Банкны дарга Жером Пауэллыг хугацаанаасаа өмнө чөлөөлөх тухай болгоомжлолыг зөөлрүүлэв.
Тэгвэл АНУ-ын хувьцаанууд огцом өссөн нь Трампын дараах мэдэгдлүүдтэй холбоотой болоод байгаа юм. Үүнд:
- Тэрбээр Пауэллыг 2026 оны 5-р сард дуусах албан тушаалын хугацаанаас нь өмнө халах "ямар ч санаа зорилго байхгүй" гэж мэдэгдсэн.
- Мөн "Одоо бол хүүг бууруулахад хамгийн тохиромжтой үе" хэмээн, төв банкны бодлогыг зөөлрүүлэхийг дэмжсэн.
- Хятадын импортод ногдуулж буй 145%-ийн тарифын талаар тэрбээр “маш өндөр байна” гэж хэлээд, “тийм өндөр байхгүй, мэдэгдэхүйц буурна” гэж хэлээн анх гаргасан өөрийн хүчтэй байр сууринаасаа ухарлаа
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй