Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АУДИТЫН МАРГААН: “ХЯТАДЫН ХУВЬЦАА АНУ-ЫН БИРЖЭЭС ХАСАГДАНА” ГЭСЭН АЙДАС ДАХИН СЭРГЭВ

АУДИТЫН МАРГААН: “ХЯТАДЫН ХУВЬЦАА АНУ-ЫН БИРЖЭЭС ХАСАГДАНА” ГЭСЭН АЙДАС ДАХИН СЭРГЭВ

АУДИТЫН МАРГААН: “ХЯТАДЫН ХУВЬЦАА АНУ-ЫН БИРЖЭЭС ХАСАГДАНА” ГЭСЭН АЙДАС ДАХИН СЭРГЭВ

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ сарын эхэнд хийсэн мэдэгдлээрээ Хятадын компаниудыг АНУ-ын хөрөнгийн биржээс хасаж болзошгүй гэх болгоомжлолыг дахин өдөөв. Энэ нь Трампын "America First" хөрөнгө оруулалтын бодлоготой холбоотой юм.

Хэрвээ Хятадын компаниуд 2 жил дараалан санхүүгийн аудитын шаардлагыг биелүүлэхгүй бол хасагдаж болзошгүй гэж АНУ-ын Үнэт цаасны хорооны дарга мэдэгдсэн. Goldman Sachs-ийн тооцооллоор ийм зүйл болвол АНУ-ын хөрөнгө оруулагчид 800 тэрбум долларын Хятад хувьцааг зарах хэрэгтэй болно.

Зарим хөрөнгө оруулалтын сангууд энэ эрсдэл бага гэж үзэж байгаа ч Alibaba зэрэг томоохон компаниуд Хонконгийн биржид давхар бүртгүүлж, эрсдлээс хамгаалсан байна.

Үүний зэрэгцээ АНУ-д Хятадын эсрэг улс төрийн шахалт нэмэгдэж байгаа ч хоёр орны харилцаа зөөлрөх магадлал гарч, хөрөнгийн зах зээл бага зэрэг сэргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.