АЗИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭРХ АЛТНЫ ЭРЭЛТ НЭМЭГДЭХ ҮҮ?
Хэрэглээний түүхий эдийн зах зээлд энэ долоо хоногт анхаарлын төвд байсан гол сэдэв бол алт байлаа. Алтны үнэ богино хугацаанд 33%-иар өсөж, түүхэн дээд үнэлгээ болох 3,500 ам.долларт хүрсэн ч, дараа нь огцом 5 орчим хувиар уналаа. Энэхүү хүчтэй хөдөлгөөн нь зах зээлд түр зуурын тэнцвэргүй байдал үүсгэж, богино хугацааны тогтворжих төлөвтэй байна.
Алтны ханшид нөлөөлж байгаа шалтгааныг энгийнээр хэлэхэд:
-
АНУ–Хятадын худалдааны дайн
-
АНУ–Хятадын худалдааны дайны хурцдал
-
Турк, Энэтхэг, Хятад, ОХУ зэрэг улс долларын нөөцөөс татгалзаж, алтаар орлуулж байгаа
-
Азийн зах зээл дээрх эрэлт маш өндөр байгаа
Сүүлийн 1 сарын хугацаанд Азийн арилжааны үеэр алт 14.7% өссөн бол АНУ-ын арилжааны үеэр 5.9% буурсан, энэ нь Азийн эрэлт ноёрхож байгааг харуулж байна.
3,500 ам.доллар нь хамгийн ойрын зорилтот ханшийн түвшин байсан ч богино хугацаанд давсан учраас одоо цааш өсөхийн тулд илүү хүчтэй шалтгаан хэрэгтэй.
Трамп хэрвээ тарифын хүүгээ бууруулахгүйгээр илүү хүчтэй байр суурьтай байсан бол доллароос татгалзаж алт цаашдаа улам л өсөх нөхцөл нь бүрдэнэ. Гэсэн ч Трампын шийдвэрүүд харьцангуй зөөлрөх хандлагатай болж зах зээлийн хүчтэй шуурга намжих төлөвтэй болоод байна.
Хэрэв АНУ-ын индексүүдийн өсөлт үргэлжилбэл алтны үнэ тогтворжих шалтгаан болж өгнө. Учир нь алтнаас хөрөнгө оруулагч нар мөнгөө татаж индекс рүү орох урсгал нэмэгдэх магадлалтай.
-
3,000$ түвшин нь сэтгэлзүйн маш үнэ учраас энэ түвшнээс дээш ханш тогтворжино
-
200 өдрийн дундаж ханш (moving average) дээр өмнө 3 удаа дэмжлэг авч хүрсэн харин дараагийн хүрэх цэг 3,200$ байх магадлалтай. (АНУ-ын зах зээл өсөж бодлого шийдвэрүүд тогтворжсон үед)
-
3,200$ дээр ирж тогтвол урт хугацаандаа 3,700$ хүрэх төлөвтэй. (Азийн зах зээл эрэлт хэвээр байгаа үед мөн 6-р сараас бодлогын хүү буурвал)
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй