ХЯТАД ТРАМПЫГ ЭВГҮЙ БАЙДАЛД ОРУУЛЛАА
Дональд Трамп өнгөрсөн мягмар гарагт “Хятадтай харилцаа асуудалгүй” хэмээн мэдэгдэж, БНХАУ-аас оруулж буй бараанд ногдуулсан 145%-ийн өндөр тарифаа бууруулах боломжтой талаар мэдэгдсэн. Трампын үгэнд итгэн зах зээл бага зэрэг тогтворжиж эхэлсэн билээ.
Тэгвэл Хятадын эрх баригчид энэ мэдэгдлийг няцааж АНУ-тай ямарч худалдааны хэлэлцээрийн талаар хэлэлцээгүй, харилцаа сайжраагүй гэлээ.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Го Жиакүн:
“Миний мэдэхээр, Хятад ба АНУ тарифын асуудлаар ямар ч хэлэлцээ, зөвшилцөл огт явуулаагүй. Хэлэлцээрт хүрсэн гэдэг нь бүр ч худал.”
Худалдааны Яамны төлөөлөгч Хө Ядун мөн адил байр суурь илэрхийлж:
“АНУ-тай ямар ч эдийн засаг, худалдааны хэлэлцээ өрнөж байгаа нь худлаа.
Тэрбээр хэрэв АНУ үнэхээр асуудлыг шийдэхийг хүсэж байвал, нэг талт хориг арга хэмжээнүүдээ цуцлах ёстой хэмээн нэмж хэлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй