ALPHABET INC-ИЙН ТАЙЛАН ХҮЛЭЭЛТЭЭС ӨНДӨР АШИГТАЙ ГАРЛАА.
Alphabet Inc (NASDAQ:GOOGL) компани хүлээлтээс өндөр ашигтай тайлан зарлалаа.
Мөн 70 тэрбум ам.долларын хувьцаа буцаан худалдан авах хөтөлбөр зарлаж хувьцааны ханш бараг 5%-иар өсөв. Тус компани хиймэл оюун ухааны (AI) хөгжүүлэлтийн чип болон дата төвүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүллээ. Alphabet нь Уолл Стрийтийн AI салбарт хамгийн их хөрөнгө зарцуулж буй компаниудын нэг юм.
Гэсэн хэдий ч тус компани дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал зэрэг эрсдэлүүд байгааг анхааруулсан бөгөөд орлогынх нь гол эх үүсвэр болох зар сурталчилгааны орлогын өсөлт өмнөх улирлаас саарсан байна.
Alphabet-ийн ашиг өндөр гарсан нь AI-иас хамааралтай бусад томоохон технологийн хувьцаануудад эерэг хүлээлт үүсгэж байна.
Alphabet-ийн мэдээ гарсны дараа Amazon.com Inc (NASDAQ:AMZN) болон NVIDIA Corporation (NASDAQ:NVDA)-ийн хувьцаа ханш 1%-иар өссөн бол чип үйлдвэрлэгч TSMC (NYSE:TSM) 0.5%-иар нэмэгджээ.
Технологийн салбарын томоохон компаниудын тайлангууд ойрын өдрүүдэд гарах төлөвтэй бөгөөд ирэх долоо хоногт Microsoft (NASDAQ:MSFT) болон Apple (NASDAQ:AAPL) тайлангаа танилцуулах юм.
Технологийн хувьцаануудын өсөлт нь пүрэв гарагт Уолл Стрийтийг бүхэлд нь дээш түлхсэн байна. S&P 500 индекс 2%-иар өсч 5,484.78 нэгжид хүрсэн бол NASDAQ Composite 2.7%-иар нэмэгдэж 17,166.04 нэгж болсон байна. Dow Jones Industrial Average ч мөн 1.2%-иар өсч, 40,093.40 нэгжид хүрчээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй